ПРОАКТИВ СИСТЕМ
БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, ПРОГРАМЧЛАЛЫН
ТАНИЛЦУУЛГА
2 | х у у д а с
©2008 EasySolution LLC All right reserved.
Үз • Харьцуул • Шийд
ТОВЧХОН
Ийзисолюшн компани нь бизнес эрхлэгчдэд
зориулан “Байгууллагын дотоод удирдлага,
санхүүгийн бүртгэл төлөвлөлт”-ийн
Проактив бүтээгдэхүүнийг боловсруулж зах
зээлд шинээр нэвтрүүлээд байна. Тус
компани нь мэдээлэл технологийн салбар,
тэр дундаа санхүү бүртгэлийн програм
хангамжийн чиглэлээр хоѐроос гурван
жилийн туршлагатай зорилго, сэтгэл
нийлсэн залуу хамт олон билээ.
Эрчимтэй хөгжиж буй мэдээлэл технологи,
програм хангамж нь бизнес эрхлэгчдэд
бизнесээ илүү ухаалаг удирдахад нь
тусладаг. Ялангуяа олон төрлийн бизнесийн
үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж,
байгууллагууд нь бизнес тус бүрийнхээ үр
дүнг мэдээлэл технологийн тусламжтайгаар
илүү нарийн харах боломтжой.
Мөн байгууллагын боломж өсөн нэмэгдэж,
үйл ажиллагаа нь өргөжихийн хирээр
нийлмэл төвөгтэй байдлыг үүсгэж
удирдлага, хяналтын илүү нарийн зохион
байгуулалтыг шаарддаг. Энэхүү шаардлагад
програм хангамжийг ашиглах нь хамгийн
оновтой гэдэгтэй та ч мөн адил санал
нийлэх байхаа.
Нягтлан бодогчид өдөр тутмын үйл
ажиллагааны анхан шатны мэдээллийг
бүртгэх, санхүүгийн мэдээ, тайлан бэлтгэх
их ажлын зэрэгцээгээр удирдлагуудыг
мэдээллээр хангах, шийдвэр гаргалтанд нь
туслах, мөн байгууллагаа эрсдэлээс
сэргийлэх зэрэг олон үүргийг хүлээдэг.
Эдгээр үүргээ бүрэн биелүүлэхэд тань
Проактив систем таны найдвартай туслагч
байх болно.
АГУУЛГА
Танилцуулга ...................................................................................................
4
Дотоод мэдээлэл..............................................................................................
5
Борлуулалтын орлогын харьцуулалт................................................................
5
Мөнгөн урсгалын урьдчилсан мэдээ.................................................................
5
Авлагын насжилтын график, тайлан.