Loading ...
Global Do...
News & Politics
11
0
Try Now
Log In
Pricing
“МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН “МЭ Консалтинг” ХХК “МЭ Консалтинг” ХХК Утас +976 11 319672 Бага тойруу 46 Факс +976 11 330628 Улаанбаатар, 210648 Э-шуудан: mec@mol.mn Судалгааны тайлан “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” 1 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Энэхүү судалгааг Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Азийн хөгжлийн банкны Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх JFPR 9014 төслийн захиалгаар 2004 онд “МЭ Консалтинг” ХХК гүйцэтгэв. ТАЛАРХАЛ Энэхүү судалгааг гүйцэтгэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлсэн ТДИХЭНТ-ийн удирдагч С.Байгалмаа; ТДИХЭНТ-ийн Удирдах нэгжийн мэргэжилтнүүд; НХХЯ-ын мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг; ТДИХЭНТ-ийн Өвөрхангай, Завхан, Орхон, Дархан-уул, Дорнод аймгийн ажилтнууд; Улаанбаатар хотын дүүргүүдийн ХЭА-ын дарга, ажилтнууд; Улаанбаатар хотын хороодын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд; Өвөрхангай, Завхан, Орхон, Дархан-уул, Дорнод аймгуудын ХЭА-ын дарга, ажилтнууд; МТДИБҮХ-ын Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нарт гүн талархал илэрхийлж байна. 2 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Энэхүү тайлан нь Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Азийн хөгжлийн банк, ТДИХЭНТ ийн байр суурий илэрхийлээ үй болно. Ашгийн бус зорил оор олшруулан - г г г хуулбарлах, тараахыг зөвшөөрнө. Эх сурвалжийг дурьдана уу. 3 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН ГАРЧИГ ЗУРГИЙН ЖАГСААЛТ 5 НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР 6 СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 8 Судалгааны зорилго 8 Судалгааны арга зүй 9 Тоон судалгаа 9 Санал асуулгын хуудас 9 Санал асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулалт 10 Чанарын судалгаа 11 Бичиг баримтын судалгаа 12 ЕРӨНХИЙ ТОЙМ 13 ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БОДЛОГО 23 Төрийн бодлогыг олон улсын жишигт нийцүүлэх 23 Боловсролын салбар 23 Эрүүл мэндийн салбар 23 Нийгмийн хамгааллын салбар 24 Хөдөлмөр эрхлэлтийн салбар 24 Дэд бүтэц, тээвэр 25 Тахир дутуу иргэдийн оролцоо 25 Тахир дутуу иргэдийн талаар хэрэгжүүлж буй төрийн бодлогын шинжилгээ 26 Тахир дутуу иргэдийн ТББ-ын үйл ажиллагааны SWOT шинжилгээ 26 ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 27 ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛ 35 Тахир дутуу иргэдийн боловсролын төвшин 36 Тахир дутуу иргэдийн мэргэжил эзэмшсэн байдал 38 ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН НЭВТРЭХ БОЛОМЖ, ДЭД БҮТЭЦ 42 ЗӨВЛӨМЖ 45 Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлт 45 Тахир дутуу иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох журманд оруулах өөрчлөлт 45 Хөдөлмөрийн чөлөөт зах зээл дээр хөдөлмөр эрхлэх 45 Тусгайлсан ажлын байранд хөдөлмөр эрхлэх 46 Хувиараа хөдөлмөр эрхлэх 46 Хөдөлмөр эрхлэх шинэ боломж 46 Боловсролын салбар 47 НОМ ЗҮЙ 49 ХАВСРАЛТ # 1 51 ХАВСРАЛТ # 2 56 4 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН ЗУРАГНЫ ЖАГСААЛТ Хүснэгт 1 Тахир дутуу иргэд (бэрхшээлийн хэлбэрээр, шалтгаанаар) Хүснэгт 2 Тахир дутуу иргэд (хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, бэрхшээлийн шалтгаанаар) Зураг 1 Түүвэрлэлтийн хүрээ (дүүрэг, аймгаар) Зураг 2 Тахир дутуу иргэдийн нас, хүйсний суварга (хувиаар) Зураг 3 Хөдөлмөрийн чадвараа алдах болсон шалтгаан Зураг 4 Бэрхшээлийн хэлбэр Зураг 5 Тахир дутуу иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь Зураг 6 Төрөлхийн тахир дутуу иргэдийн гэр бүлийн байдал Зураг 7 Олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэдийн гэр бүлийн байдал Зураг 8 Тахир дутуу иргэдийн өрхийн гишүүдийн тоо Зураг 9 Тахир дутуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмж Зураг 10 Тахир дутуу иргэдийн өрхийн сарын дундаж орлого (төгрөгөөр) Зураг 11 Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлт (албан болон албан бус хэвшлээр) Зураг 12 Хөдөлмөр эрхэлж буй тахир дутуу иргэд (хүйсээр) Зураг 13 Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлээгүй хугацаа Зураг 14 Тахир дутуу иргэдийн ажлын байр идэвхтэй хайж буй хугацаа Зураг 15 Хөдөлмөр эрхлээгүй тахир дутуу иргэдийн дүүрэг/аймгийн ХЭА-д бүртэл Зураг 16 Олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэд (боловсролын төвшингөөр) Зураг 17 Төрөлхийн тахир дутуу иргэд (боловсролын төвшингөөр) Зураг 18 Төрөлхийн тахир дутуу иргэдийн мэргэжил эзэмшсэн байдал Зураг 19 Олдмол шалтгаанаар дахир дутуу болсон иргэдийн мэргэжил эзэмшсэн байдал Зураг 20 Олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэдийн мэргэжил эзэмшсэн байдал (насаар) Зураг 21 Мэргэжлийн сургалтанд суралцах сонирхолтой тахир дутуу иргэдийн сонирхож буй чиглэл 5 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР АХБ Азийн хөгжлийн банк БСШУЯ Боловсрол соёл шинжлэх ухааны яам ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн ЕБС Ерөнхий боловсролын сургууль ЗЦГ Замын цагдаагын газар МТДИБҮХ Монголын тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо МТЗ Монголын төмөр зам МҮТВ Монголын Үндсэний телевиз МҮХААТ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн яам НҮБ Нэгдсэн Үндэстний Байгууллага НҮБ ХХ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр НХХЯ Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам СЭЗЯ Санхүү эдийн засгийн яам ТДИХЭНТ Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл УИХ Улсын Их Хурал УМХГ Улсын мэргэжлийн хяналтын газар ҮСГ Үндэсний статистикийн газар ХБХЭЭХ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо ХҮЯ Худалдаа үйлдвэрийн яам ХХК Хязгаарлагдмал хариуцлагатай компани ХЭА Хөдөлмөр эрхлэлтийн алба ХЭГ Хөдөлмөр эрхлэлтийн газар ЭМНХЯ Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам (2000 он хүртэл) ЯСН Ядуурлын судалгааны нэгж SPSS Мэдээлэл боловсруулах программ хангамж Ажил: цалин хөлс, ашиг олох эдийн засгийн үйл ажиллагаа. Үүнд: цалин хөлстэй ажил эрхлэлт; фермерийн болон бизнесийн үйл ажиллагаа; өрхийн эдийн засгийн үйл ажиллагаан дахь хөлсгүй ажил эрхлэлт (мал маллах, хариулах, өсгөх, мал аж ахуйн бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах гэх мэт); ажлын дадлага туршлага эзэмших зорилгоор дадлага хийх; өрхийн эд хөрөнгө үйлдвэрлэх (байшин барих гэх мэт); Ажил олгогч:өөрийн ажил мэргэжлээс үл хамааран нэг болон түүнээс дээш ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллагыг удирдаж буй хүн; Ажиллагч: улсын болон хувийн ажил олгогчид ажиллаж буй цалин хөлс, урамшуулал, бэлэг болон биет хэлбэрээр хөлс авч буй хүн; Мэргэжил: тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогц; Мэргэжил боловсрол: иргэний авъяас, сонирхол, хэрэгцээнд нийцүүлж албан ба албан бус хэлбэрээр эзэмшсэн мэргэжлийн ур чадварын төвшин, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшил; Мэргэжлийн сургалт: иргэнд тодорхой мэргэжил эзэмшүүлэх үйл ажиллагаа; 6 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Мэргэшил:тодорхой ажил мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг чадварын төвшин; Орлого: Амьжиргаагаа хангахын тулд төрөл бүрийн эх үүсвэрээс олж буй мөнгөн болон мөнгөн бус орлогууд хамаарна. Үүнд: цалин, тэтгэвэр, тэтгэмж, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, бусдаас бэлгэнд авсан эд зүйл, мөнгөн ба мөнгөн бус тусламж, хадгаламжийн хүү, түрээсийн орлого зэрэг орлогууд багтана; Тахир дутуу хүн: “Бие бялдар, оюун ухааны чадавхи нь удамшлын болон удамшлын бус шалтгаан, төрөлхийн гажиг өөрчлөлт, өвчин, тарилгын дараахь хүндрэл, осол гэмтлийн улмаас алдагдаж, хэвийн нөхцөлд хөдөлмөрлөх чадваргүй болсон, хараа, сонсгол, хэл ярианы болон бие эрхтэний тахир дутуу, оюун ухааны хомсдол, сэтгэцийн өөрчлөлттэй болох нь тогтоогдсон Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тахир дутуу хүн гэнэ1”; Хувиараа хөдөлмөр эрхлэгч: бусад ажиллагчдын оролцоогүйгээр аж ахуйн нэгж, байгууллагыг удирдаж буй хүн2; Эдийн засгийн идэвхтэй хүн ам: тодорхой цаг хугацаанд тодорхой хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхэд ажиллах хүчээ нийлүүлж буй ажиллагчид, нийлүүлэхэд бэлэн буй ажилгүйчүүд; 1 “Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хууль” 2 Өрхийн гишүүд цалин хөлсгүйгээр ажиллаж болно. 7 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Судалгааны зорилго Энэхүү судалгааны үндсэн зорилго нь Улаанбаатар хот болон ТДИХЭНТ хэрэгжиж буй аймгуудад оршин суугаа тахир дутуу иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцож байгаа байдал, хөдөлмөр эрхлэхэд тулгарч бүхүй бэрхшээл, боловсрол, мэргэжил эзэмшсэн байдлыг цогц байдлаар судлахад оршино. Энэхүү зорилгод хүрэхийн тулд дараах асуудлуудыг дэвшүүлэн тавьсан билээ. Үүнд: • Тахир дутуу иргэдийн бэрхшээл, түүний шалтгаан, хэлбэрийг тодорхойлох; • Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох; • Ажил олгогчдын хандлагыг тодорхойлох; • Тахир дутуу иргэдийн боловсролын төвшин, мэргэжил эзэмшсэн байдлыг тодорхойлох; • Нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанар, цар хүрээг тодорхойлох; • Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хууль, эрх зүйн орчин, тулгарч буй хүндрэлүүдийг судлах; • Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба тэдний боловсролын төвшин, мэргэжил эзэмшсэн байдлын хоорондын хамаарлыг тодорхойлох; • Тахир дутуу иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, шалтгаан, төрлийг тодорхойлох; • Улаанбаатар хот болон ТДИХЭНТ хэрэгжиж буй аймгуудад оршин сууж буй хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь 70-аас доош иргэдийн бүртгэлийг шинэчлэн мэдээллийн санг бүрдүүлэх; • Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын чанартай зөвлөмж гаргах. 8 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Судалгааны арга зүй Энэхүү судлагааг тоон болон чанарын аргаар гүйцэтгэсэн болно. Тоон судалгаа Тоон судалгааны мэдээллийг Улаанбаатар хотын 9 дүүрэг, Өвөрхангай, Завхан, Орхон, Дархан- Уул, Дорнод аймгуудад оршин суудаг нийт 7893 тахир дутуу иргэдээс цуглуулсан. Тухайн дүүрэг, аймгуудад оршин суудаг 16-65 насны Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь 70-аас доош тахир дутуу иргэдийн тухай анхдагч мэдээг орон нутгийн засаг захиргааны доод нэгж болох хороо, сумдын Засаг даргын Тамгын газраас авсан билээ. Тоон судалгааны түүврийн олонлогийн хэмжээг дараахи томъёогоор тодорхойлов. n = [e²/t²p(1-p)]ֿ¹ n – түүврийн олонлогийн хэмжээ e – түүврийн алдаа p – тахир дутуу иргэдийн хувийн жин t – итгэх төвшний утга Түүвэр судалгааны алдааг 0,04 %, Итгэх төвшний утга 0,05 %-аар сонгосон. Томъёо болон сонгосон дүүрэг, аймагт оршин суудаг тахир дутуу иргэдийн тооны талаархи статистик мэдээллийг ашиглан тооцоход энэхүү судалгаанд хамрагдсан тахир дутуу иргэд нь нийт тахир дутуу иргэдийг бүрэн төлөөлөх боломжтой юм3. Санал асуулгын хуудас Судалгаанд хамрагдсан тахир дутуу иргэдийн хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн байдал, хөдөлмөр эрхлэлтийг тодорхойлох, мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор тоон судалгаанд дараахи хэсгүүдээс бүрдсэн санал асуулгын хуудсыг ашиглав: • Үндсэн мэдээлэл: нэр, эцгийн нэр, нас, боловсрол, мэргэжил эзэмшсэн байдал, хаяг, гэр бүлийн байдал, ам бүлийн тоо, насанд хүрээгүй хүүхдийн тоо; • Өрхийн орлого: өрхийн сарын дундаж орлого, өрхийн орлогод тахир дутуу гишүүний оруулж буй хэмжээ, эх үүсвэр; • Хөдөлмөр эрхлэлт:ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр эрхэлж буй хугацаа, ажлын байр хайж буй хугацаа, хөдөлмөр эрхлээгүй байгаа хугацаа, хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй хүндрэл; • Мэргэжлийн сургалт:хамрагдаж байсан байдал, сонирхол; • Нийгмийн халамжийн үйлчилгээ: авч буй үйлчилгээ, төрөл, хэмжээ; • Хөдөлмөрийн чадвар алдалт: шалтгаан, хувь, бэрхшээлийн төрөл. 3 Кластерийн нөлөөний коэффициент 2,5 9 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Мэдээллийн чанар, логик уялдаа, хариултын боломжит байдлыг шалгах, тандах зорилгоор туршилтын судалгааг 2004 оны 6-р сард Улаанбаатар хотод оршин суудаг 15 тахир дутуу иргэдээс авлаа. Туршилтын судалгааны үндсэн дээр санал асуулгын хуудсанд өөрчлөлт оруулан эцсийн хувилбарыг гаргасан. Санал асуулгын хуудсын загварыг Хавсралт # 1 хавсаргав. Санал асуулгын хуудсаар цуглуулсан мэдээлэл Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийн хороодын нийгмийн ажилтан нар өөрийн хариуцсан хороонд оршин суудаг 4 357 (нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 55,2 %) тахир дутуу иргэдээс 2004 оны 7-9 сард тоон мэдээллийг цуглуулсан бөгөөд асуулга авагчдад зориулан гарын авлага, арга зүйн зөвлөмжийг боловсруулан тараасан. Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 2 807 тахир дутуу иргэдээс (нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 35,6 %) тоон мэдээллийг тухайн дүүргүүдийг ХЭА-ын мэргэжилтэн нар цуглуулсан. Асуулга авагчдад санал асуулга авах чиглэлээр судалгааны багийн зөвлөхүүд судалгааны мэдээлэл цуглуулах зааварчилгаа өгч, гарын авлага тараалаа. Судалгааны багийнхан дүүрэг, хороодын ажилтнуудын цуглуулсан асуулгын хуудсыг хүлээн авахдаа асуумжийн чанарыг шалгах, гарсан дутагдлыг илрүүлэх зорилгоор явцын хяналтыг мэдээлэл цуглуулж буй хороо, дүүрэг дээр хянан, шалгаж байсан. Дархан-Уул аймагт оршин суудаг 382 тахир дутуу иргэнээс багийн нийгмийн ажилтнуудын туслалцаатайгаар мэдээллийг цуглуулсан. Өвөрхангай, Орхон, Завхан, Дорнод, аймгуудад оршин суудаг 437 тахир дутуу иргэнээс тоон мэдээлэл цуглуулах ажлыг судалгааны багийн асуулга авагчид тухайн аймагт хэрэгжиж буй ТДИХЭДТ-ийн ажилтнуудын туслалцаа, дэмжлэгтэйгээр гүйцэтгэв. Тоон мэдээлэл цуглуулахад тулгарсан гол хүндрэл нь хороо, сумдын Засаг даргын Тамгын газрын иргэдийн бүртгэл хуучирсан, мэдээлэл дутмаг байгаатай холбоотой байлаа. Тахир дутуу иргэд өөрийн оршин сууж буй хороо/сумын бүртгэлд шилжилт хөдөлгөөнөө тэр болон бүртгүүлээгүй байдаг нь үүний гол шалтгаан байсан. Тоон судалгааны мэдээллийг SPSS 12.0 программ хангамжийг ашиглан боловсруулж, мэдээллийн санг Захиалагчид хүргүүлсэн. Мэдээллийн санг ТДИХЭНТ-ийн мэргэжилтэн, дүүрэг/аймгийн ХЭА-ын ажилтан нар тахир дутуу иргэдэд хөдөлмөр зуучлах, сургалт санал болгох, бодлого боловсруулахад өргөн хүрээгээр ашиглах боломжтой4. 4 Мэдээллийн сан нь судалгаанд хамрагдсан иргэдийн Монгол Улсын Хувийн нууцын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний хууль болон бусад хууль, эрх зүйн актуудаар хамгаалагдсан мэдээлэл агуулж байгааг анхаарах нь зүйтэй болно. 10 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Зураг 1 Түүвэрлэлтийн хүрээ (дүүрэг, аймгаар) Дорнод 1% Завхан 2% Өвөрхангай 1% Орхон 2% Дархан-Уул 4% Сонгинохайрхан 18% Чингэлтэй 15% Хан-Уул 7% Сүхбаатар 10% Багахангай 1% Налайх 5% Багануур 2% Баянгол 17% Баянзүрх 15% Дүүрэг/аймаг Судалгаанд хамрагдсан иргэд Баянзүрх 1 164 Баянгол 1 401 Багахангай 94 Багануур 156 Налайх 410 Сүхбаатар 740 Хан-Уул 590 Чингэлтэй 1 123 Сонгинохайрхан 1 406 Өвөрхангай 90 Завхан 118 Дорнод 105 Дархан-Уул 382 Орхон 124 Нийт 7 893 Чанарын судалгаа Чанарын судалгааны мэдээллийг 2004 оын 6-8-р сард ХЭА-ын мэргэжилтэн, БСШУЯамны Бага дунд боловсролын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, Улаанбаатар хот болон хөдөө, орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, МҮХААҮТанхимын мэргэжилтэн нар болон тус танхимын гишүүн байгууллагуудын удирдлага, тахир дутуу иргэдээс урьдчилан бэлтгэсэн ярилцлагын төлөвлөгөөний5 дагуу ганцаарчилсан ярилцлага хийн цуглууллаа. Чанарын судалгааны мэдээллийг энгийн нийтлэлийн аргаар боловсруулсан. 5 Ярилцлагын төлөвлөгөөний загварын Хавсралт # 2 хавсаргав. 11 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Баримт бичгийн судалгаа Судалгааны нэг хэсэг нь тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хууль, эрх зүйн орчны дүн шинжилгээ байсан бөгөөд үүнд: o Тахир дутуу иргэдийн нийгмийн халамж үйлчилгээний хууль, эрх зүйн орчин; o Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэх хууль, эрх зүйн орчин; o Тахир дутуу иргэдийн нийгмийн халамжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас явуулж буй бодлого, хөтөлбөрийн баримт бичиг. 12 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН ЕРӨНХИЙ ТОЙМ 1995 оны 12 сард УИХ Монгол Улсын Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг батлан гаргасан6. Энэхүү хууль нь тахир дутуу хүний тодорхойлолт, тахир дутуу хүний нийгмийн хамгааллын хууль, эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Энэхүү хуулинд “Бие бялдар, оюун ухааны чадавхи нь удамшлын болон удамшлын бус шалтгаан, төрөлхийн гажиг өөрчлөлт, өвчин, тарилгын дараахь хүндрэл, осол гэмтлийн улмаас алдагдаж, хэвийн нөхцөлд хөдөлмөрлөх чадваргүй болсон, хараа, сонсгол, хэл ярианы болон бие эрхтэний тахир дутуу, оюун ухааны хомсдол, сэтгэцийн өөрчлөлттэй болох нь тогтоогдсон хүнийг тахир дутуу хүн гэнэ” хэмээн тодоройлсон байна. Тахир дутуу иргэдийн талаархи стастик мэдээллийн эх сурвалжууд 2003 оны эцсийн байдлаар Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр Монгол Улсын хэмжээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу7 47 367 хүн нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг байлаа. Нийгмийн даатгалын сангаас нийт 9 472,23 сая төгрөгийг 2003 онд8 тахир дутуу иргэдэд олгожээ9. Улсын нийгмийн халамжийн газар 2003 онд Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн заалтуудын10 дагуу 2003 онд 28 748 хүнд нийгмийн халамжийн тэтгэвэр олгосон байна. Нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэвэрт нийт 4 111,9 сая төгрөг зарцуулжээ. 6 1998 оны 11-р сард нэмэлт өөрчлөлт орсон 7 7 дугаар зүйл. Тахир дутуугийн тэтгэвэр авах эрх 1. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсвэл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ З-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй. 8 2002 онд 37,6 мянган хүнд 7 476,0 сая төгрөг олгосон. 9 ҮСГ, “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2003”, Улаанбаатар, 2004 10 12 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрх 12.1.Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дор дурдсан иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрхтэй: 12.1.2. Хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан тахир дутуу хүн; 13 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу11 2003 онд 19 283 хүн нийгмийн халамжийн үйлчилгээ авсан байна. Нийгмийн халамжийн сангаас үүнд 2003 онд нийт 985,2 сая төгрөг зарцуулжээ. 2004 онд “Нийгмийн статистикийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд ҮСГ, ЭМЯ, БСШУЯ, НХХЯ хамтран зохион байгуулсан “Тахир дутуу иргэдийн нэг удаагийн бүртгэл”-ийн дүнгээр 2004 оны 5-р сарын 24-ний байдлаар Монгол Улсад нийт 69,2 мянган тахир дутуу иргэд байлаа12. Энэ нь 2 504,0 мянган хүн амтай Монгол Улсын нийт хүн амын 2,76 %-ийг13 эзэлж байгаа юм14. Энэхүү судалгаанд хамрагдсан тахир дутуу иргэдийн 44,9 % нь хотод, 50,1 % нь хөдөө амьдарч байв. “Тахир дутуу иргэдийн нэг удаагийн бүртгэл”-ийн хүрээнд бүртгэгдсэн тахир дутуу иргэдийн нийт тоо нь Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт эдэлж буй иргэдийн нийлбэр тооноос (95 398 хүн 2003 оны эцсийн байдлаар) бага гарсан нь энэхүү судалгааны аргачлалаас шалтгаалсан байж болох юм. 12.1.3. Арван зургаан насанд хүрсэн төрөлхийн тахир дутуу болон 16 насанд хүрээгүй байхдаа тахир дутуу болсон, хөдөлмөрлөх чадвар нь 50 буюу түүнээс дээш хувиар алдагдсан хүн; 12.1.4. Тэжээгч нь нас барсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд; 12.1.5. Бүрэн хараагүй, хэлгүй, дүлий болон одой хүн; 12.1.6. Хүний амь аврах, гоц аюулт халдварт өвчний голомтод ажиллах буюу байгалийн гамшиг, осолтой тэмцэж иргэний журамт үүргээ биелүүлж яваад хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсон хүн; 12.1.7. Энэ хуулийн 12.1.6-д зааснаар журамт үүргээ биелүүлж яваад нас барсан иргэний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд; 11 25 дугаар зүйл. Тахир дутуу иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ 25.1. Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас дор дурдсан тахир дутуу хүнд дараахи нөхцөл, хэмжээгээр нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлнэ: 25.1.1. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүнтэй, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой өрхийн хөлслөн эзэмшиж байгаа орон сууцны байрны талбайн хөлсийг хөнгөлөх болон гэр, ердийн галлагаатай сууцанд амьдардаг өрхөд түлээ, нүүрс олгох үйлчилгээг нийгмийн халамжийн байгууллага гүйцэтгэнэ; 25.1.2. Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг, нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй, нэн ядуу амьдралтай өрхийн тахир дутуу гишүүн өвчний улмаас аймгийн мэргэжлийн эмнэлгийн хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд 1 удаа нөхөн олгоно; 25.1.3. Нэн ядуу амьдралтай өрхийн 16 (суралцаж байгаа бол 19) хүртэлх насны тахир дутуу хүүхэд болон нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй, нэн ядуу амьдралтай тахир дутуу хүний дотоодын протез, ортопедийн хэрэгслийн үнийг нэг удаа 100 хувь нөхөн олгоно; 25.1.4. Нэн ядуу амьдралтай өрхийн 16 (суралцаж байгаа бол 19) хүртэлх насны тахир дутуу хүүхдэд зориулалтын тэргэнцэрийг нэг удаа үнэ төлбөргүй олгоно; 12 Б.Цэрэнханд, “Тахир дутуу иргэдийн нэг удаагийн бүртгэлийн (2004) урьдчилсан дүн”, 2004 оын 10-р сарын 28-ний илтгэл 13 Эмэгтэйчүүдийн 2,45 %-ийг, эрэгтэйчүүдийн 3,07 %-ийг 14 Европын холбооны гишүүн орнуудад тахир дутуу иргэд нь нийт хүн амын 5-9 % эзэлдэг байна. Европын холбооны гишүүн орнуудад тахир дутуу иргэдийн эзлэх хувь Монгол Улсынхаас харьцангуй өндөр байгаа нь эрүүд мэндийн, нийгмийн халамжийн үйлчилгээний төвшин өндөр, тахир дутуу иргэдийн дундаж наслалт өндөртэй холбоотой. 14 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН “Хөдөлмөрийн зах зээлд тахир дутуу иргэдийн оролцоо” судалгаанд хамрагдсан нийт 7893 тахир дутуу иргэдийн 3 655 буюу 46,3 % нь эмэгтэй, 4 238 буюу 53,7 % нь эрэгтэй байв. Зураг 2 Тахир дутуу иргэдийн нас, хүйсний суварга (хувиаар) Судалгаанд хамрагдсан иргэдийн 7 595 буюу 94,5 % нь хөдөлмөрийн насны (18-60) иргэд байсан билээ15. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 1 783 буюу 22,6 % нь төрөлхийн тахир дутуу, 5 956 буюу 75,5 % нь олдмол шалтгаанаар тахир дутуу болсон байлаа. Зураг 3 Хөдөлмөрийн чадвараа алдах болсон шалтгаан Төрөлхийн 24% Олдмол 76% 15 Энэхүү судалгааны үндсэн зорилтод бүлэг нь хөдөлмөрийн насны хүмүүс байсан. 15 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Судалгаанд хамрагдсан иргэдийн бэрхшээлийн хэлбэрийг Хүснэгт 1-т үзүүлэв. Хүснэгт 1 Тахир дутуу иргэд (бэрхшээлийн хэлбэрээр, шалтгаанаар) Бэрхшээлийн хэлбэр Бэрхшээлтэй хүний тоо Үүнээс төрөлхийн Үүнээс олдмол шалтгаанаар Дотор эрхтний эмгэг 1 542 91 1 409 Харааны согог 699 166 518 Сонсголын согог 967 410 546 Хэл ярианы согог 730 434 286 Сэтгэцийн эмгэг 691 301 376 Оюуны хомсдол 396 214 177 Тархины гэмтэл 1 003 161 823 Тулах/хөдлөх эрхтний гэмтэл 1 926 336 1 557 Уналт/таталт 410 97 305 Бэрхшээлийн хэлбэрээр хамгийн өндөр хувийг (24 %) эзлэх тулах/хөдлөх эрхтний бэрхшээлтэй иргэдийн 81 % нь олдмол шалтгаанаар тахир дутуу болсон байлаа. Зураг 4 Бэрхшээлийн хэлбэр Харааны согог 8% Сонсголын согог 12% Хэл яриа согог 9% Сэтгэцийн эмгэг 8% Оюуны хомсдол 5% Тархины гэмтэл 12% Тулах/хөдлөх эрхтний гэмтэл 24% Уналт /таталт 5% Дотор эрхтний эмгэг 17% 16 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Судалгаанд хамрагдсан нийт тахир дутуу иргэдийн 18 % нь 40-50 %-ийн, 26 % нь 51-60 %- ийн, 41 % нь 61-70 %-ийн 15 % нь 71 % -иас дээш хөдөлмөрийн чадвар алдалттай байсан16. Хүснэгт 2 Тахир дутуу иргэд (хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, бэрхшээлийн шалтгаанаар)17 Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь Тахир дутуу иргэдийн тоо Үүнээс төрөлхийн тахир дутуу Үүнээс олдмол шалтгаанаар 40-50 % 1 253 327 912 51-60 % 1 770 354 1 387 61-70 % 2 797 588 2 162 71 % - аас дээш 1 020 295 695 Зураг 5 Тахир дутуу иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 40-50 ху вь 18% 51-60 ху вь 26% 61-70 ху вь 41% 71 ху виас дээш 15% Нийт тахир дутуу иргэдийн 89,2 % нь Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр18 хөдөлмөрийн чадвар алдалтын хувиа тогтоолгосон байлаа. 852 иргэн тахир дутуу иргэд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор тахир дутуугаа тогтоолгоогүй байгаа нь хаана хандахаа мэдэхгүй, шаардагдах бичиг баримт бүрдэлгүй, өөрөө хүсдэггүй, унааны зардал байхгүйгээс19, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох нь тухайн хүний цалинд сөргөөр нөлөөлөх боломжтойгоос шалтгаалдаг байна. 16 Энэхүү судалгааны зорилтот бүлэг нь хөдөлмөрийн чадвартай тахир дутуу иргэд байсан. 17 Судалгаанд хамрагдсан иргэдийн 278 нь өөрийн хөдөлмөрийн чадвар алдалтын байдыг торуулаагүй болно. 18 Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг ЭМНХ-ын сайдын 1997 оны А/250 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх заавар, жагсаалт”-ын дагуу дүүрэг/аймгийн Засаг даргын дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тотоодог. 19 Суманд амьдардаг иргэдийн хувьд. 17 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 4 404 буюу 55,8 % нь гэрлэсэн, 489 буюу 6,2 % нь салсан, 371 буюу 4,7% нь бэлэвсэн, 2 629 буюу 33,3 % гэрлээгүй байлаа. Төрөлхийн тахир дутуу иргэдийн 68 % нь гэрлээгүй байгаа нь төрөлхийн тахир дутуу иргэдэд гэр бүлтэй болох нөхцөл боломж хязгаарлагдмал, тэдний нийгэмшсэн байдал хангалтгүй байгааг төрөлхийн болон олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэдийн гэр бүлийн байдлын харьцуулалт харуулж байна. Зураг 6 Төрөлхийн тахир дутуу иргэдийн гэр бүлийн байдал Гэрлээгүй 68% Гэрлэсэн 26% Салсан 4% Бэлэвсэн 2% Зураг 7 Олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэдийн гэр бүлийн байдал Гэрлэсэн 54% Салсан 6% Бэлэвсэн 4% Гэрлээгүй 36% Судалгаанд хамрагдсан иргэдийн өрхийн гишүүний тоог Зураг 8 - д харуулав. Нийт өрхийн 13,1 % нь 1-2 гишүүнтэй, 41,6 % нь 3-4 гишүүнтэй, 45,4 % нь 5-аас дээш гишүүнтэй байлаа. 18 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Зураг 8 Тахир дутуу иргэдийн өрхийн гишүүдийн тоо 7-8 гишүүнтэй 10% 9-10 гишүүнтэй 3% 11-ээс дээш 1% 1-2 гишүүнтэй 13% 3-4 гишүүнтэй 42% 5-6 гишүүнтэй 31% Хөдөө, орон нутагт оршин сууж буй тахир дутуу иргэдийн өрхийн гишүүдийн тоо Улаанбаатар хотод оршин суудаг тахир дутуу иргэдийн өрхийн гишүүдийн тооноос олон байсан нь Монгол Улсын хүн ам зүйн зурагтай төстэй байлаа20. Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотод оршин суудаг 7 074 тахир дутуу иргэдийн 2 455 буюу 34,7 % нь орон сууцанд, 4 619 буюу 65,3 % нь гэр хороололд амьдардаг байсан. Гэр хороололд оршин суудаг тахир дутуу иргэдийн тооны харьцаа Улаанбаатар хотын нийт хүн амын орон сууц/гэр хороололд оршин суудаг иргэдийн харьцаанаас21 өндөр байгаа нь тахир дутуу иргэдийн орлогын төвшин доогуур байдагтай холбоотой. Судалгаанд хамрагдсан нийт 7 893 иргэний 3 709 буюу 47 % нь нийгмийн даатгалын тэтгэвэр, 3 631 буюу 46 % нь нийгмийн халамжийн тэтгэмж, үйлчилгээ авдаг байна. Тахир дутуу иргэдийн 553 буюу 7 % нь ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй, хөнгөлөлт эдэлдэггүй байлаа. Тэтгэвэр, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх эрх хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг тогтоолгосон ЭХМК- ын шийдвэрээр үүсдэг тул тэтгэвэр, тэтгэмж авдаггүй, хөнгөлөлт эдлэх эрх үүсээгүй байдлын шалтгаан нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоогүй байгаагаас үүдэлтэй. 20 Хөдөө, орон нутагт амьдардаг өрхийн гишүүдийн тоо хот суурин газар оршин суудаг өрхийн гишүүдийн тооноос өндөр байдаг. 21 НХХЯ, НҮБ-ын ХХ, ХАССТ, “Улаанбаатар хотын ядуурал ба шилжих хөдөлгөөн”, Улаанбаатар, 2004: “Улаанбаатар хотын 59, 4 % нь гэр хороололд, 40,6 % нь байшинд амьдардаг”. 19 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Зураг 9 Тахир дутуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмж авдаг байдал Нийгмийн даатгалын тэтгэвэр 47% Халамжийн тэтгэмж 46% Тэтгэвэр, тэтгэмж авдаггүй 7% Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй даатгуулагчийн татвар төлсөн хугацааг тухайн хүний настай нь уялдуулан тогтоогоогүй нь залуу иргэд хуулинд заасан хэт урт хугацааны татварыг төлөх боломжгүйгээс тахир дутуугийн тэтгэвэр авах боломжийг нь хязгаарлаж байгаа юм22. Одоо үйлчилж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 3-аас доош жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэн тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр авах боломжгүй болж байгаа юм. 22 7 дугаар зүйл. Тахир дутуугийн тэтгэвэр авах эрх 1. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахи хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Гадаад орны туршлагаас үзэхэд нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрхийг тогтооход тухайн хүний насыг нас, татвар төлсөн жилийг харгалздаг байна. Чехийн Бүгд Найрамдах Улс 2004 онд Европын холбоонд элссэнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрхийг дараахи байдлаар үүсгэхээр зохицуулжээ: 1. 20 нас хүрээгүй даатгуулагч – 1-ээс бага жил; 2. 20-22 настай – 1 жил; 3. 22-24 настай: - 2 жил; 4. 24-26 настай – 3 жил; 5. 26-28 настай – 4 жил; 6. 28-ээс дээш настай - 5 жил. www.mpsv.cz 20 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Зураг 10 Тахир дутуу иргэдийн өрхийн сарын дундаж орлого (төгрөгөөр) 0 100 200 300 400 500 600 700 800 900 1000 10 000- аас бага 10 001- 20 000 20 001- 30 000 30 001- 40 000 40 001- 50 000 50 001- 60 000 60 001- 70 000 70 001- 80 000 80 001- 90 000 90 001- 100 000 100 001- 120 000 120 001- 140 000 140 001- 160 000 160 001- ээс дээш Судалгаанд хамрагдсан нийт 7 893 тахир дутуу иргэдийн 1 947 буюу 24,7 % нь амьдарч буй бүсийнхээ23 амьжиргааны доод төвшингөөс доогуур орлоготой байсан билээ24. 2004 онд Засгийн газар Улаанбаатар хотын амьжиргааны доод төвшинг 26 500 төгрөгөөр тогтоосон. Төрөлхийн тахир дутуу иргэдийн нийгмийн халамжийн сангаас авдаг сарын 14 400 төгрөгийн халамжийн тэтгэмж нь Улаанбаатар хотын амьжиргааны доод төвшингийн 57 %-ийг бүрдүүлж байгаа юм. Хөдөө, орон нутагт амьжиргааны зардал Улаанбаатар хотынхоос бага боловч тахир дутуу иргэдийн авч буй нийгмийн халамжийн тэтгэмж мөн л хангалтгүй байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр, Нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэмжийн хэмжээг тухайн жилийн хэрэглээний үнийн индексээс25 хамаарч тогтмол өөрчлөгдөггүй нь тахир дутуу иргэдийн авч буй тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадвар жилээс жилд буурахад хүргэж байгаа юм. Тахир дутуу иргэдийн амьдардаг өрхийн сарын дундаж мөнгөн орлого Монголын нийт өрхийн сарын дундаж мөнгөн орлогоос (144 354 төгрөг, 2003 оны эцсийн байдлаар) 2,5-3 дахин бага байгаа нь тэд нийгмийн ядуу болон нэн ядуу бүлэгт гол төлөв хамаарагдаж байгаагийн илэрхийлэл юм. Хөдөө, орон нутагт оршин суудаг тахир дутуу иргэдийн сарын дундаж орлого нь Улаанбаатар хотын тахир дутуу иргэдийн орлогоос бага байсан нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дахь цалингийн дундаж хэмжээ зөрүүтэй байгаатай холбоотой26. 23 ҮСГ, “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2003”, Улаанбаатар, 2004: Амьжиргааны доод төвшин: Улаанбаатар хот - 26 500 төгрөг Баруун бүс – 20 200 төгрөг (Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай) Зүүн бүс – 21 200 төгрөг (Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд) Төвийн бүс – 20 600 төгрөг (Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгууд ) Хангайн бүс – 20 600 төгрөг (Хөвсгөл, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд) 24 Ядуурлын шугамыг хоол хүнсний наад захын хэрэгцээг (насанд хүрсэн хүн өдөрт 2 100 килокалори) хангах хэрэглээний сагс болон хүнсний бусад хэрэгцээг үндэслэн тотооно. 25 ҮСГ, “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2003”, Улаанбаатар, 2004 Инфляцийн төвшин 2002 онд 1,6 %; 2003 онд 4,7 % 26 ҮСГ, “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2003”, Улаанбаатар, 2004: “ Хотод оршин суудаг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 170 124 төгрөг, хөдөөд оршин суудаг өрхийн сарын дундаж орлого 124 533 төгрөг”. 21 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Тахир дутуу иргэд өрхийн орлогод өөрийн тэтгэвэр, тэтгэмжийг оруулдаг боловч санхүүгийн хувьд өрхийн гишүүдээсээ хамааралтай байдаг байна. Энэхүү санхүүгийн хамаарал үүсэх гол шалтгаан нь тахир дутуу иргэдийн дийлэнх олонхи нь хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхэлдэггүйд, нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас авч буй тэтгэмж амьжиргаанд хүрэлцээгүй байдагтай шууд холбоотой. Судалгаанд хамрагдсан албан хэвшилд хөдөлмөр эрхэлдэг 473 тахир дутуу иргэдийн сарын дундаж орлого 30 000-40 000 төгрөг, албан бус хэвшилд хөдөлмөр, бизнес эрхэлдэг 277 хүний сарын дундаж орлого 40 000-50 000 төгрөг байсан. Албан бус хэвшилд худалдаа наймаа хийх, бизнес эрхлэх нь тахир дутуу иргэдэд санхүүгийн хувьд давуу талтай байдаг нь үүнээс харагдаж байгаа юм. Тахир дутуу иргэдийн боловсролын төвшин доогуур, мэргэжлийн ур чадвар хангалтгүй нь тэдний цалингийн хэмжээнд нөлөөлж буй үндсэн хүчин зүйл болдог байна. Үүнээс гадна тэд илүү цагаар (өдрийн найман цагаас илүү), эсвэл ажлын өндөр ачаалалттай ажиллах боломж хязгаарлагдмал байдаг нь мөн нөлөөлдөг байна27. 27 Хувийн хэвшлийн байгууллагуудад илүү цагаар, өндөр ачаалалттай ажиллах шаардлага илүүтэй гардаг. 22 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ТАЛААР Х И ТӨРИЙН БОДЛОГО Тахир дутуу иргэд бусдын адил Монгол Улсын иргэд юм. Тодорхой нөхцөл байдалд тэдний боломжийг эрүүл мэндийн хүндрэл нь хязгаарладаг ба энэ нь тэднийг бусдаас тусгайлан анхаарах, халамж үйлчилгээг нийгмийн зүгээс санал болгох үндэс болдог. Монгол Улсад тахир дутуу иргэдийн эрх ашиг, сонирхолыг хууль, эрх зүйн актуудаар хамгаалсан тогтолцоо үндсэндээ бүрдсэн билээ. Тахир дутуу иргэд бүх төрлийн ялгаварлан гадуурхах (хязгаарлах) явдалд өртөх нь хэн нэгэн тэднийг эрх ашгийг зориудаар зөрчиж буйгаас бус харин төр, нийгмийн зүгээс тэдний онцлог хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн тодорхойлж, гаргаж буй шийдвэр, бодлогодоо тусгаагүйтэй холбоотой юм. 1990 оноос хэрэгжиж буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн хүрээнд төрөөс хэрэгжиж буй бодлого нь тахир дутуу иргэдийн амьдрал, аж ахуйн тодорхой хэсгийн нөхцөл байдлыг өөрчлөх, амьжиргааны төвшин, чанарыг сайжруулах чиглэлтэй байсан билээ. Төрийн байгууллагуудын шийдвэрийн үр дүнд тахир дутуу иргэдийн үндсэн эрх ашиг хөндөгдсөн явдал гараагүй боловч эцсийн байдлаар төрийн холбогдох байгууллагын үйлчилгээ тахир дутуу иргэдэд бүрэн хүрч чадахгүй байгаа нь тэдний эрх ашиг хөндөгдөх нөхцлийн бүдүүлж байгаа юм. Нийгмийн сэтгэлгээнд өргөнөөр тархсан тахир дутуу иргэдийн асуудал нь зөвхөн нийгмийн халамж, эрүүл мэндийн салбаруудын шийдвэрлэх асуудал хэмээх ташаа ойлголт нь тэдний эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг. Төрийн бодлогыг олон улсын жишигт нийцүүлэх Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1989 онд баталсан Тахир дутуу хүмүүсийг нөхөн сэргээх, хөдөлмөр эрхлэлтийн тухай конвенцид Монгол Улс 1998 оны 2 сарын 3-нд нэгдэн орсон билээ. 2001 оны 9-р сарын 1 нд Монгол Улс Ази Номхон далайн бүс нутгийн тахир дутуу хүмүүсийн бүрэн оролцоо, тэгш эрхийн тунхаглалыг соёрхон баталж тахир дутуу иргэдийн эрх ашгийг хамгаалсан хууль, эрх зүйн зохицуулалтаа үүнтэй уялдуулах болсон. Боловсролын салбар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн сургуульд интегралчлан суралцуулах нь боловсролын бодлогын үндсэн чиглэл болсон боловч тухайн бодлогыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчин бүрдээгүй, зохион байгуулалт, аргачлал, боловсон хүчний асуудлыг цогц шийдээгүй нь бэрхшээл болж байгаа билээ. Тусгай сургалттай сургуулиудын хэвийн үйл ажиллагаанд мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байгаа нь гол хүндрэл болж байна. Улаанбаатар хотоос бусад хот суурин газар, хөдөө, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд одоогийн байдлаар боловсрох, мэргэжил эзэмших боломж хязгаарлагдмал хэвээр байна. Эрүүл мэндийн салбар Тахир дутуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ нь нийгмийн эрүүлийг хамгаалах тогтолцооны салшгүй нэгэн хэсэг юм. Тахир дутуу иргэд эрүүл мэндийн даатгал төлж буй бусад хүмүүстэй харьцуулахад эрүүл мэндийн үйлчилгээг илүү давтамжтай хүртэдэг. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хүрээнд тахир дутуу иргэдэд үзүүлж буй үндсэн үйлчилгээ үнэ төлбөргүй боловч өртөг өндөр бүхий үйлчилгээг (эрхтэн шилжүүлэн суулгах, зарим төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх гэх мэт) тахир дутуу иргэд хүртэх боломжгүй байна. 23 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Нийгмийн хамгааллын салбар Тахир дутуу иргэд нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг ямар нэгэн хэлбэрээр хүртэх нь тэдэнд төрөөс үзүүлэх үйлчилгээний үндэс суурь болдог. Тахир дутуу иргэдэд төрийн зүгээс үзүүлэх үйлчилгээ нь зөвхөн тэдэнд тусгайлан чиглэгдсэн нийгмийн халамжийн чиглэлийн үйл ажиллагаагаар хязгаарлагддаггүй. Тахир дутуу иргэд нийгмийн хамгааллын тогтолцооны хүрээнд өндөр насны тэтгэвэрийн дэд тогтолцоо, халамжийн тэтгэмжийн дэд тогтолцооны үйлчлүүлэгч болдог. Тахир дутуугийн тэтгэвэр, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх эрх үүсэх хууль, эрх зүйн тогтолцоо нийгэм, эдийн засгийн хөгжлөөс хоцорсон, шаардлага хангахгүй байна. 1998 оноос эхлэн Тахир дутуу иргэдийн аж байдлын сайжруулах үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь “ ... тахир дутуу хүмүүсийн амьжиргааны чанарыг дээшлүүлэх, тахир дутуу иргэдийг нийгэмшүүлэхэд” оршсон. 1998 онд Тахир дутуу хүмүүсийн аж байдлыг сайжруулах Үндэсний Хөтөлбөрийг 1998-2004 онд хэрэгжүүлэхээр Засгийн газраас гаргасан. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь “ ... тахир дутуу хүмүүсийн амьжиргааны чанарыг дээшлүүлэх, тахир дутуу иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилготой”. Хөдөлмөр эрхлэлтийн салбар Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төвшин нийгмийн бусад эмзэг бүлгийнхний хөдөлмөр эрхлэлтийн төвшинтэй уялдаа холбоотой байдаг боловч өөрийн онцлог хэв шинжтэй байдаг. Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчинг тодорхой хэмжээнд бүрдүүлсэн боловч одоогоор энэхүү зохицуулалтын тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтэнд үзүүлэх нөлөө хязгаарлагдмал байна. 2000 оны 3 сард нийгмийн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох зорилгоор Засгийн газар АХБ-тай хамтран “Ядуурлыг бууруулах гэрээ”-нд гарын үсэг зурсан. Энэ гэрээнд Нийгмийн Хамгааллыг Хөгжүүлэх Хөтөлбөр 12 сая ам. долларын зээл авах болсон. Энэхүү зээлийг дараахи зорилтуудыг хэрэгжүүлэхэд зарцуулах болно. Үүнд: • Ядуурлын шугамаас дээгүүр байгаа боловч ядуурах магадлал өндөртэй иргэдэд: мэргэжлийн ур чадвар сайжруулах болон ажил эрхлэлтийн зөвлөгөө өгөх хөтөлбөр, жижиг аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэхэд; • Ядуурлын шугамаас доогуур болон энэ шугаманд ойр байгаа иргэдэд: мэргэжлийн ур чадварыг сайжруулах болон ажил эрхлэлтийн зөвлөгөө өгөх хөтөлбөр, жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдэнд нийгмийн үйлчилгээг ойртуулах, болон нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэхэд; • Ядуу болон нэн ядуу иргэдэд: тахир дутуу, өндөр настай, өнчин болон олон хүүхэдтэй өрхүүд зэрэг нийгмийн эмзэг бүлгийхэнд чиглэсэн; Энэхүү хөтөлбөр мөн Японы ядуурлыг бууруулах Сангаас санхүүжүүлсэн “Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хамарч байгаа юм. Уг төсөл нэг сая ам. долларын санхүүжилтийг тахир дутуу иргэдийн ядуурлыг бууруулах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тахир дутуу хүмүүсийн эрхэлж буй бизнесийг дэмжих, мөн тахир дутуу иргэдийг хамгаалалттай ажлын байраар хангахад зарцуулах юм. 24 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Дэд бүтэц, тээвэр Тахир дутуу иргэдийн нэвтрэх боломжийн асуудал одоогоор бүрэн орхигдсон байдалтай байгаа билээ. Тахир дутуу иргэд бусдын адил хөгжлийн үр шимийг хүртэх боломжтой байх нь тэдний үндсэн эрхийн нэг гэдгийг нийгэм бүрэн дүүрэн ойлгож, хүлээж аваагүй байна. Тахир дутуу иргэдийн нэвтрэх боломжийг бүрдүүлэхийн тулд хот байгуулалт, барилга, зам тээвэр болон бусад холбогдох салбаруудад цогц хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Тахир дутуу иргэдийн оролцоо Тахир дутуу иргэд өөрсдөдөө тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг бусдаас илүү сайн мэдэрдэг, ойлгодог учир тэдний оролцоо тулгарч буй бэрхшээл, хүндрэлийг тодорхойлох, шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Тахир дутуу иргэд өөрийн байгуулсан төрийн бус байгууллагуудаар дамжуулан төрөөс тахир дутуу иргэдийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр гаргаж байгаа шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой болсон нь сүүлийн жилүүдийн томоохон ололт юм. 90-ээд оны эхээс үүсэж хөгжсөн олон тооны ТББ-ууд тахир дутуу иргэдэд тулгарч буй тодорхой хүрээний асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд үйл ажиллагаа нь чиглэдэг байсан. Сүүлийн жилүүдэд тухайн ТББ-ууд нэгдэж, томрох болсон нь тэд төрөөс гаргаж буй шийдвэрт илүү хүчтэй нөлөөлөх боломжийг олгосон. 25 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Тахир дутуу иргэдийн талаар хэрэгжүүлж буй төрийн бодлогын SWOT шинжилгээ Давуу талууд • Төрийн байгууллагууд нь тусгай үйлчилгээ бодит утгаар шаардаж буй тахир дутуу иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд нийт хүн амын хандлагад тулгуурлах боломжтой; • Төрийн бодлогыг өөрчлөх улс төрийн шийдвэр гаргахад судалгаа, дүн шинжилгээн дээр үндэслэх боломжтой; • Тахир дутуу иргэдийн асуудлуудыг шийдвэрлэхэд шаардагдах нийт хөрөнгийн хэмжээ нь Монгол Улсын ДНБ, төсвийн зардлын товчоонд эзлэх хувь харьцангүй бага; • Төрийн байгууллагууд тахир дутуу иргэдтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд гадаад орнуудын туршлага, олон улсын болон бусад байгууллагуудаас зөвлөгөө, тусламж авах боломжтой. Сул талууд • Төрөөс хэрэгжүүлж буй бодлого нь тахир дутуу иргэдтэй холбогдох асуудлуудыг хэсэгчлэн шийдвэрлэх чиглэлтэй (асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх бодлого баримтлаагүй); • Тахир дутуу иргэдийн асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбаруудын асуудал хэмээх хандлага давамгайлсан; • Тахир дутуу иргэдийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь хүний бэрхшээлийн хэлбэр, хүндрэлийг тэр болгон анхаарч, шийдвэр гаргахад тусгадаггүй; • Тахир дутуу иргэдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээ нь зөвхөн тэтгэмж, тэтгэвэр дээр суурилсан. Энэ нь тахир дутуу иргэдийн дунд асуудлыг зөвхөн төрийн оролцоотой шийдвэрлэх боломжтой тухай ойлголт үүсэхэд хүргэдэг; • Тахир дутуу иргэдийн төвлөрсөн, мэдээллийн нууцлалыг хамгаалсан бүртгэлийн тогтолцоо бүрдээгүй. Тахир дутуу иргэдийн ТББ-ын үйл ажиллагааны SWOT шинжилгээ Давуу талууд • Тахир дутуу иргэдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалдаг ТББ тахир дутуу иргэдийг төлөөлөх боломжтой байдаг; • Тахир дутуу иргэдийн байгууллагуудыг нэгтгэсэн МТДИБҮХ үүсэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн; • Тахир дутуу иргэдийн ТББ-ууд төрийн байгууллагуудын жуулчлал болон шууд холбоо тогтоон гадаадын, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж туслалцаа авах боломжтой; • Тахир дутуу иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны талаар хуулийн зохицуулалт хийсэн; • ТББ-ууд тахир дутуу иргэдэд үйлчлэх зарим чиглэлээр төрийн байгууллагаас давуу талтай байх боломжтой. Сул талууд • ТББ-ын удирдлагын мэдлэг, чадвар, туршлага хангалтгүй байдаг; • Тахир дутуу иргэд, тахир дутуу иргэдийн байгууллагуудад хандив өгөх тогтолцоо бүрдээгүй нь тухайн ТББ-ын санхүүгийн тогтвортой байдалд хүндрэл учруулдаг; • Тахир дутуу иргэдийн оролцоо тэгш бус байдаг; • Тахир дутуу иргэдийн дунд нийгмийн идэвх, санаачлага буурсан байдал газар авсан; • Тахир дутуу иргэдийн амьдралд тулгардаг хүндрэлүүд (боловсрол, хөдөлмөр эрхлэлт, чөлөөт цаг өнгөрүүлэх, гэр бүлийн амьдрал гэх мэт) шийдэгдээгүй; 26 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ Монгол Улсад 2003 оны байдлаар нийт 926,5 мянган хүн хөдөлмөр эрхэлж байлаа28. Тэднээс 18 мянга орчим нь тахир дутуу иргэд байв29. Тахир дутуу иргэд хөдөлмөрийн зах зээлд үндсэн гурван хэлбэрээр оролцох боломжтой байгаа юм. Үүнд: • Хөдөлмөрийн чөлөөт зах зээл дээр хөдөлмөр эрхлэх30; • Хувиараа хөдөлмөр эрхлэх; • Хамгаалалттай ажлын байранд хөдөлмөр эрхлэх. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг зохицуулдаг31. Энэхүү хуулийн наймдугаар бүлгийн 111-р зүйлд тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах талаар тусгайлан заасан: 111 дүгээр зүйл.Тахир дутуу буюу одой хүний хөдөлмөр 111.1 50, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа гурав, түүнээс дээш хувийн орон тоонд тахир дутуу буюу одой хүнийг ажиллуулна. 111.2. Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд тахир дутуу буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө. 111.3.Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно. 111.4.Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэн, уг хөрөнгийг тахир дутуу буюу одой хүнд зориулах нийгмийн хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. 111.5.Тахир дутуу, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөлд харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно 2004 онд УМХГ, ХЭГ хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн заалтууд биелэгдэж буй байдлыг тогтоох зорилгоор “Тахир дутуу буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийн байдлын улсын үзлэг”- ийг Монгол Улсын хэмжээнд хийсэн. Энэхүү үзлэгт нийт 50 ба түүнээс дээш ажилтантай 812 аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудад 3376 тахир дутуу буюу одой хүн ажиллах ёстой байснаас 2 255 хүн32 хөдөлмөр эрхэлж байжээ33. Хөдөлмөрийн тухай хуулийн тахир дутуу хүний хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах заалтууд амьдралд бодитоор хэрэгжихэд дараах хүндрэлүүд тулгарч байна: 28 ҮСГ, “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2003”, Улаанбаатар, 2004 29 Б.Цэрэнханд, “Тахир дутуу иргэдийн нэг удаагийн бүртгэлийн (2004) урьдчилсан дүн”, 2004 оын 10-р сарын 28-ний илтгэл: ”2004 онд ҮСГ, ЭМЯ, БСШУЯ, НХХЯ-ын хамтран зохион байгуулсан “Тахир дутуу иргэдийн нэг удаагийн бүртгэл 2004”-ийн дүнгээр Монгол Улсад 2004 оны 5-р сарын 24-ний байдлаар 18 234 тахир дутуу хүн хөдөлмөр эрхэлж байжээ”. 30 Тахир дутуу иргэдийн аж байдлын сайжруулах үндэсний хөтөлбөрийн дагуу хөдөлмөрийн чөлөөт зах зээл дээр тахир дутуу иргэд хөдөлмөр эрхлэх нь тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх үндсэн чиглэл болсон. 31 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль 32 1225 буюу 54,3 % нь олдмол, 448 буюу 19,8 % нь төрөлхийн тахир дутуу хүн 33 УМХГ, ХЭГ, “Тахир дутуу буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийн байдалд улсын үзлэг хийсэн дүнгийн тайлан” 27 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН • 50-иас доош албан хаагчидтай аж ахуйн нэгж, байгууллагт тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулаагүй орхигдуулсан34. Европын холбооны ихэнх улсын хуулинд35 25-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалтныхаа зургаа, түүнээс дээш хувийн орон тоонд тахир дутуу хүнийг ажиллуулахаар заасан байдаг; • Тахир дутуу иргэдийн боловсролын төвшин, мэргэжлийн ур чадвар ажил олгогчийн шаардлагыг хангадаггүй; “Хөдөлмөрийн зах зээлд тахир дутуу иргэдийн оролцоо” судалгаанд хамрагдсан нийт 7 893 тахир дутуу иргэдийн 750 буюу 9,5 % нь албан болон албан бус хэвшилд хөдөлмөр эрхэлж байлаа. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 473 буюу 63 % нь албан хэвшилд (цалинтай), 277 буюу 37 % нь албан бус хэвшилд хувиараа бизнес, наймаа, жижиг үйлдвэрлэл эрхэлдэг байв. Зураг 11 Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлт (албан болон албан бус хэвшлээр) Хөдөлмөр эрхлээгүй 90% Албан бус хэвшилд хөдөлмөр эрхэлдэг 4% Албан хэвшилд хөдлөмөр эрхэлдэг 6% Судалгаанд хамрагдсан хөдөлмөр эрхэлж буй 750 иргэний 394 буюу 52,5 % нь эрэгтэй, 356 буюу 47,5 % нь эмэгтэйчүүд байсан (нийт судалгаанд хамрагдсан иргэдийн хүйсний харьцаа 53,7 % нь эрэгтэй, 46,3 % эмэгтэй). Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хүйсний харьцаа нь судалгаанд хамрагдсан нийт иргэдийн хүйсний харьцаатай ойролцоо байгаагаар хүйсний ялгаа нь тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэхэд голчлон нөлөөлдөг хүчин зүйлс биш гэсэн таамаглал дэвшүүлж болох юм36. 34 50-иас дээш албан тушаалтантай аж ахуйн нэгж, байгууллага 2004 онд 812 байсан бол 20-49 ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага 1 806 байсан (ҮСГ, “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2003”, Улаанбаатар, 2004). 35 www.mpsv.cz 36 “Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин (2003 онд 3,8 %) улсын хэмжээнд эрэгтэйчүүдийнхээс (2003 онд 3,2 %) өндөр байдаг”, ҮСГ, “монголын статистикийн эмхэтгэл 2003”, Улаанбаатар, 2004 28 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Зураг 12 Хөдөлмөр эрхэлж буй тахир дутуу иргэд (хүйсээр) Эмэгтэйчүүд 48% Эрэгйчүүд 52% Судалгаанд хамрагдсан аймгуудад ажлын байр хомс, ажилгүйдлийн төвшин өндөр37 нь хөдөө, орон нутагт оршин суудаг тахир дутуу иргэд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах боломжийг хязгаарладаг байна. Цалинтай хөдөлмөр эрхэлж буй 473 тахир дутуу иргэний 50 % нь хөдөлмөрийн гэрээг үндэслэн хөдөлмөр эрхэлдэг ажилтан нар (184 буюу 39 % нь “орон тооны ажилтан”, 28 буюу 6 % нь “орон тооны бус ажилтан”, 24 буюу 5 % нь “цагийн ажилтан”) байв. Цалинтай хөдөлмөр эрхэлж буй тахир дутуу иргэдийн үлдсэн 50 % буюу 237 нь судалгааны мэдээлэл цуглуулах үед хөдөлмөрийн гэрээгүйгээр хөдөлмөр эрхэлж байлаа. Тахир дутуу иргэд өөрийн эрх ашгийг хамгаалсан хууль, эрх зүйн зохицуулалт байдаг талаар мэдлэг дутмаг байдаг нь хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллах явдал нэлээд өргөнөөр дэлгэрсний нэг тайлбар болж байгаа юм. Мөн тахир дутуу хүнд ажил олох хүндрэлтэй байдаг тул тахир дутуу иргэдийн олонх нь ажил олгогчийн шаардлагыг38 хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээгүйгээр хөдөлмөр эрхэлдэг байна. Ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй хөдөлмөр эрхлэх нь тахир дутуу иргэдийн эрх ашиг ажил олгогчийн талаас зөрчих нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Тахир дутуу иргэн ямар нэгэн байгуулагад хөдөлмөр эрхэлж эхлээд эхний зургаан сар тогтвортой ажиллаж чадвал цаашид тухайн ажлын байранд тогтвортой ажиллах магадлал эрс өсдөг байна. Цалингийн хэмжээ бага, тахир дутуу иргэдэд зориулсан дэд бүтэц хангалтгүй, эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэх хугацаанд хүндрэх нь тахир дутуу иргэд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах үндсэн шалтгаан болдог байна. Боловсролын төвшин, мэргэжлийн ур чадвар хангалтгүй, тахир дутуу ажилтны ажилд хандах хандлага тогтворгүй, байгууллагын дотоод дүрэм журам удаа дараа зөрчих нь ажил олгогчийн санаачилгаар тахир дутуу хүнийг ажлаас халах үндсэн шалтгаан болдог байна. 37 ҮСГ-ын албан ёсны мэдээлэлээр Завхан аймагт 4,6 %; Өвөрхангай аймагт 4,4 %; Дорнод аймагт 4,8 %; Дархан- Уул аймагт 3,1 %; Орхон аймагт 4,9 %-ийн ажилгүйдэлтэй байжээ. (“Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2003”, Улаанбаатар, 2004) байгаа боловч ажилгүйдлийн бодит төвшин энэхүү үзүүлэлтүүдээс өндөр байгаа юм (ҮСГ-ын “Ажиллах хүчний судалгааны үндсэн тайлан”: хөдөө орон нутагт эрэгтэйчүүдийн 9,7 %, эмэгтэйчүүдийн 10,3 % нь ажил эрхлээгүй). 38 Хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж буй хүний эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын татварын хувь, хувь хүний орлогын албан татварыг ажил олгогч төлдөггүй тул энэ хэлбэрээр ажиллуулах нь ажил олгогчид санхүүгийн ашигтай байх боломжтой. 29 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Судалгаанд хамрагдсан цалинтай хөдөлмөр эрхэлж буй 473 тахир дутуу иргэдийн дийлэнх олонх (77,8 %) буюу 368 нь 40 000 төгрөгний сарын цалинтай ажиллаж байсан39. Тахир дутуу иргэдийн цалингийн хэмжээ нь Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын дундаж цалингаас40 бага байгаа нь дараахи шалтгаантай: • Тахир дутуу иргэдийн боловсролын төвшин хангалтгүй тул тэд гол төлөв цалин багатай ажлын байранд хөдөлмөр эрхэлдэг; • Тахир дутуу иргэдийн мэргэжлийн ур чадвар хангалтгүй байдаг тул тэдний гүйцэтгэсэн ажлын үнэлгээ доогуур; • Тахир дутуу иргэд ажлын уртасгасан цагаар ажиллах боломжгүй. Судалгаанд хамрагдсан нийт тахир дутуу иргэдийн 277 буюу 3,6 % нь албан бус хэвшилд (хөдөлмөр эрхэлж буй тахир дутуу иргэдийн 37 %) судалгааны мэдээлэл цуглуулах үед хувиараа хөдөлмөр (наймаа, жижиг үйлдвэрлэл) эрхэлж байлаа41. Тэдний 39 буюу 14 % нь гар үйлдвэр, 175 буюу 64 % нь худалдаа наймаа, 11 буюу 4 % нь хөдөө аж ахуй, 52 буюу 19 % нь үйлчилгээ эрхэлдэг байна. Ихэнх тахир дутуу иргэд (судалгаанд хамрагдсан иргэдийн 65 % буюу 5 127 хүн) цалинтай ажилд орох сонирхолтой байдаг боловч ажлын байр байхгүй (ялангуяа, аймаг, сумын төвд), ажил олгогчийн шаардлагыг хангадаггүй, ажил олгогч, хамтран ажиллагчтайгаа харьцаа таардаггүй зэрэг шалтгааны улмаас цалинтай ажил эрхлэлдэггүй байна. Тахир дутуу иргэдийн Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангаас авч буй тэтгэвэр тэтгэмж нь амьжиргаанд хүрдэггүй тул тахир дутуу иргэд өөрийн санхүүгийн байдлыг сайжруулахын тулд (судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 83 % буюу 6 551 хүнд “мөнгө олох” нь тэдний хөдөлмөр эрхлэх гол шалтгаан гэж дүгнэсэн) албан бус хэвшилд хувиараа бизнес эрхлэхэд хүрдэг. Албан бус хэвшилд бие даасан бизнес, наймаа эрхэлж эхэлсэн тахир дутуу иргэдийн дийлэнх олонх нь амжилтанд хүрэхгүй дампуурдаг байна. Ийнхүү тахир дутуу иргэдийн хувиараа бизнес, наймаа эрхлэх нь амжилтгүй болох нь дараах хүчин зүйлээс шалтгаалдаг42: • Тахир дутуу иргэдийн бие даан биезнес, наймаа эрхлэх мэдлэг, чадвар (маркетингийн, менежментийн, санхүү бүртгэлийн гэх мэт) хангалтгүй байдаг; • Тахир дутуу иргэд гол төлөв бие даан бизнес, наймаа эрхлэхэд зайлшгүй шаардагдах туршлага, мэдлэг, чадвараа бодит бусаар үнэлэн, бүрэн бэлтгэлгүйгээр өөрийн бизнесийг эхэлдэг; 39 2004 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 40 000 төгрөг байсан. Тахир дутуу иргэдийн олонх нь долоо хоногын 40 цагаас бага цаг ажилладаг үүнд нөлөөлсөн. 40 ҮСГ, “Монголын статистикийн эмхэтгэл 2003”, Улаанбаатар, 2004:2003 онд 81 500 төгрөг 41 “1993 онд ОУХБ-ын зохион байгуулсан Хөдөлмөрийн статистикчдийн олон улсын 15-р багаа хурлаар албан бус хэвшлийг дараахи байдлаар тодорхойлжээ: албан бус хэвшил нь хувийн сонирхолын үүднээс ажлын байр, орлогын эх үүсвэр бий болгох зорилгоор үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй нэгжүүдээс бүрдэнэ. Албан бус хэвшил дэх үйлдвэрлэл, үйлчилгээ нь хөдөлмөр болон хөрөнгийн хуваарь байхгүй эсвэл маш бага хэмжээтэй байдаг өрхийн жижиг аж ахуйн хэлбэрээр ажилладаг. Өрхийн аж ахуй нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн аж ахуй, албан бус хэвшилд ажил олгогч эздийн аж ахуйгаас бүрдэнэ”. ҮСГ, “Ажиллах хүчний судалгааны үндсэн тайлан”, Улаанбаатар, 2004 42 Дараахи хүчин зүйлс нь бие даан бизнес, наймаа эрхлэхэд нөлөөлдөг бөгөөд тахир дутуу иргэдийн хувьд илүү хүчтэй нөлөөлдөг 30 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН • Тахир дутуу иргэдийн хувиараа бизнес, наймаа эрхлэхэд шаардагдах анхан шатны санхүүгийн эх үүсвэр хангалттай төвшинд байдаггүй; • Тахир дутуу иргэдийн байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагыг Засгийн газар, орон нутгийн засаг захиргаанаас дэмжих тогтолцоо бүрдээгүй43; • Тахир дутуу иргэдэд хувиараа бизнес, наймаа эрхлэхэд шаардагдах маркетингийн, менежментийн, хууль зүйн зөвлөгөө өгөх тогтолцоо бүрдээгүй; • Зээл банк, ББСХБ, ХЗХ-ын олгож буй зээлийн хүү өндөр44; • Тахир дутуу иргэдэд санхүүгийн байгууллагуудаас гарааны, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зээл авах боломж хязгаарлагдмал (банк, ББСХБ, ХЗХ-аас зээл авахад зайлшгүй шаардагдах хөрөнгийн барьцаа гол төлөв байдаггүй, зээл олгоход шаардагдах баримт бичиг бүрдүүлэх хүндрэлтэй, санхүүгийн байгууллагуудын зээлийн мэргэжилтэн тахир дутуу хүнд зээл олгохоос болгоомжилдог45)46; • Тахир дутуу иргэд олон улсын, хүмүүнлэгийн байгууллагуудын хэрэгжүүлж буй санхүүгийн бичил зээлийн хөтөлбөрийн хүрээнд гарааны, үйл ажиллагаа өргөжүүлэх зээл авах боломжийн талаар мэдээлэл дутмаг байдаг47. Судалгаанд хамрагдсан хувиараа хөдөлмөр/наймаа эрхэлж буй 277 тахир дутуу иргэд биизнес, наймаа эрхлэхэд тулгардаг үндсэн бэрхшээлүүдийг дараах байдлаар тодорхойлсон байна: • Бизнес эхлэх, үйл ажиллагаа явуулахад санхүүгийн эх үүсвэр хангалтгүй (хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 29 %-д тулгардаг); • Бүх төрлийн татвар, шимтгэл өндөр (14%-д); • Хууль, эрх зүйн мэдлэг хангалтгүй (4 %-д); 43 Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн 9-р зүйлийн 2-д “... тахир дутуу хүн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжинд заасан хөнгөлөлт, дэмжлэг үзүүлнэ. Хараагүй дүлий болон эрхтэн дутуу хүмүүсийн санаачлагаар эсвэл тэдэнд зориулан төрөөс үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагад зайлшгүй бол Засгийн Газрын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр дэмжлэг үзүүлэх буюу улс, орон нутгийн төсвөөс зохих алдагдлыг нөхөн санхүүжүүлэхээр” заасан боловч төр засгийн байгууллагын зүгээс тахир дутуу иргэдийн байгууллагууд, аж ахуйн нэгжид дэмжлэг, туслалцаа үзүүлэх тогтолцоо, журам бий болоогүй. 44 ҮСГ, “Монголын статистикийн эмхэтгэл 2003”, Улаанбаатар, 2004: “2003 онд банкууд төгрөгийн зээлийг 20,1 %-ээс 36,5 % -ийн хүүтэй зээлдүүлж байсан” (ББСХБ, ХЗХ-ын олгож буй зээлийн хүү банкны олгож буй зээлийн хүүгээс өндөр байдаг). 45Тахир дутуу хүн авсан зээлээ эргүүлж төлөхгүй байх магадлал эрүүл хүнийхээс өндөр байх боломжтой (тахир дутуу хүний нас барах магадлал ижил насны, ижил хүйсийн эрүүл хүнийхээс өндөр байдаг); чанаргүй зээл олгох нь зээл олгосон мэргэжилтний ажлын үнэлгээд сөргөөр нөлөөлдөг. 46Санхүүгийн байгууллагууд зээл авч буй иргэдээс амь насны даатгал шаардаж эхлэхэд (одоогийн байдаар санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо амь насны даатгалыг шаардахгүй байгаа боловч ойрын ирээдүйд дэлхийн жишгийн дагуу шаардаж эхэлнэ) тахир дутуу иргэдийн зээл авах боломж бүр мөсөн хаагдах болно (даатгалын компаниуд тахир дутуу иргэдэд амь насны даатгал хийдэггүй (хийсэн тохиолдолд даатгалын хураамж нь эрүүл хүнийхээс 5-10 дахин өндөр байдаг ). 47Олон улсын санхүүгийн (Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа” төсөл) болон хүмүүнлэгийн байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжиж буй бичил зээл олгох хөтөлбөрүүд нь тахир дутуу иргэдэд тусгайлсан зориулагдаагүй байдаг тул дийлэнх тахир дутуу иргэд мөн л тэдний тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг биелүүлдэггүй. Тахир дутуу иргэдийг тусгайлан, тэдэнд зориулан онцолсон шалгуур үзүүлэлт боловсруулж хэрэгжүүлэх нь нэг талаас тахир дутуу иргэдийг ялгаварлах байдлыг үүсгэх эрсдэлтэй, нөгөө талаас тахир дутуу иргэдийн дунд бэлэнчлэх хандлагыг үүсгэх, зах зээл дээр өрсөлдөх чадваргүй нэгж үүсэх эрсдэлтэй юм. 31 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН • Маркетингийн, менежментийн, санхүүгийн бүртгэл, тайлан хөтлөх мэдлэг дутагддаг (5 %-д). Хувиараа бизнес, наймаа эрхэлж буй тахир дутуу иргэдийн зөвхөн 14 хүн буюу 5 % нь л өөрийн маркетинг, менежмент, санхүү бүртгэлийн мэдлэг чадварыг, 11 хүн буюу 4 % нь хууль, эрх зүйн мэдлэгийг “хангалтгүй“ гэж дүгнэсэн нь тахир дутуу иргэд хувиараа бизнес, наймаа эрхлэхэд зайлшгүй шаардагдах өөрийн мэдлэг чадварыг бодит бусаар үнэлж байгаатай холбоотой. Ийнхүү өөрийн мэдлэг, чадварыг бодит бус үнэлэх тахир дутуу иргэдийн бизнес цаашид дамлуурахад хүргэдэг үндсэн шалгаан болдог. Судалгаанд хамрагдсан иргэдийн 16 хүн буюу 0,2 % нь хамгаалалттай ажлын байранд хөдөлмөр эрхэлж байлаа. Монголд 1964 онд байгуулагдсан Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрээс48 өөр тахир дутуу иргэдэд зориулсан хамгаалалттай ажлын байртай аж ахуйн нэгж, байгууллага одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байгаа юм. Тахир дутуу иргэдэд тусгайлсан ажлын байртай аж ахуйн нэгж, байгууллагын талаар хууль, эрх зүйн зохицуулалт хийгдээгүй нь энэ төрлийн байгууллага үүсэх, үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа юм. Хөдөлмөрийн чөлөөт зах зээл дээр өөрийн бэрхшээлийн улмаас өрсөлдөх чадваргүй тахир дутуу (хараагүй, сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчтэй) иргэдэд тусгайлан зориулсан татварын хөнгөлөлт эдэлдэг, зах зээлийн өрсөлдөөнөөс хамгаалагдсан, шаардлагатай нөхцөлд улсын болон орон нутгийн төсвөөс зохих журмын дагуу санхүүгийн дэмжлэг, туслалцаа авдаг аж ахуйн нэгж байгуулах нь хараагүй, сэтгэцийн хүнд хэлбэрийн согогтой тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтэнд нэн шаардлагатай байгаа юм49. Хөдөлмөрийн чөлөөт зах зээл дээр өрсөлдөх чадваргүй тахир дутуу хүн хамгаалалттай ажлын байранд хөдөлмөр эрхлэх нь тухайн хүний орлогын төвшинд нөлөөлөөд зогсохгүй сэтгэл санааны байдал, нийгмийн идэвхэд мөн эергээр нөлөөлөх болно. Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхэлж буй байдалд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг тухайн хүний бэрхшээл ямар хэлбэрээр үүссэн шалтгаан байна. Нийт судалгаанд хамрагдсан олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэдийн 28,4 % буюу 1 705 хүн нь огт хөдөлмөр эрхэлж үзээгүй байхад төрөлхийн тахир дутуу иргэдийн 65,5 % буюу 1 226 хүн огт хөдөлмөр эрхэлж байгаагүй байна. Төрөлхийн тахир дутуу иргэдийн боловсролын төвшин, мэргэжил эзэмшсэн байдал хангалтгүй, тэдний нийгэмшлийн байдал нь үүнд гарцаагүй нөлөөлдөг байна. Тахир дутуу иргэдийн дийлэнх ихэнх нь хөдөлмөр эрхлээгүй үндсэн шалтгаанаа өөрийн боловсолын төвшин, мэргэжил эзэмшсэн байдалтайгаа уялдуулж тодорхойлоогүй байна (нийт судалгаанд хамрагдсан хөдөлмөр эрхлээгүй нийт 7 143 тахир дутуу иргэдийн 40 хүн нь л хөдөлмөр эрхлээгүй буй шалтгааныг өөрийн боловсрол, мэдлэгтэй холбож дүгнэж байлаа). Ажил олгогчдид тахир дутуу иргэдийг ажилд авахад тулгарч буй гол бэрхшээлээр тахир дутуу иргэдийн боловсролын төвшин, мэргэжил эзэмшсэн байдлыг тодруулсан. Ийнхүү тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлт бага буй байдлын шалгааныг ажил олгогчид ба тахир дутуу иргэд зөрүүтэй тодруулж байгаа юм. 48 Ажил дээр сургалт явуулах боломжтой улсын үйлдвэр. Энэ үйлдвэрт хараагүй хүмүүс хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдний зарим нь үйлдвэрийн дэргэдэх нийтийн байранд амьдардаг. Үйлдвэрийн мужааны, оёдлын, ноосон эдлэлийн цехэд гэрийн эсгий, бүтээлэг зэрэг 30-аад нэр төрлийн бараа үйлдвэрлэн түүнийгээ борлуулж үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Гэвч чанарын шаардлагыг тэр болгон хангадгүй тул зах зээл дээр борлогдох боломж муу байдаг байна. Тус үйлдвэрт нийт 85 хүн ажиллаж байгаагийн 80 хувь нь хараагүйчүүд байна. Үйлдвэрийн дотуур байр 48 айлын орон сууцтай бөгөөд 60 өрхийн 360 хүн амьдарч байна. Үйлдвэрийн зүгээс ажилчидынхаа чөлөөт цагт зориулан урлаг соёлын болон спортын арга хэмжээнүүд зохион байгуулдаг. 49 Гадаадын орнуудад аж ахуйн нэгж, байгуулагт ажиллаж буй тахир дутуу иргэдийн нийт албан хаагчдын дунд эзлэх хувь (гол төлөв 60-аас дээш) нь хөнгөлөлт эдлэх, туслалцаа, дэмжлэг авах гол шалгуур үзүүлэлт болдог байна. 32 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Зураг 13 Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлээгүй буй хугацаа 5-аас дээш жил 55% 3-5 жил 14% 2-3 жил 14% 1-2 жил 10% 6-12 сар 5% 0-5 сар 2% Судалгаанд хамрагдсан нийт тахир дутуу иргэдийн 55 % буюу 4 341 нь 5-аас дээш жил хөдөлмөр эрхлээгүй байлаа. Иргэд хөдөлмөрийн чадвартай байсан ч удаан хугацаанд хөдөлмөр эрхлээгүй тохиолдолд өөрийн нөхцөл байдалд дасан зохицон ажлын байрыг идэвхтэй хайхаа больдог байна. Судалгаанд хамрагдсан тахир дутуу иргэдийн дийлэнх олонх буюу 5 051 нь (хөдөлмөр эрхлээгүй тахир дутуу иргэдийн 70,7%) мэдээлэл цуглуулах үед ажилтай болох найдлага тасарсан, хаана хандахаа мэдэхгүй зэрэг шалтгаанаас болон ажлын байр идэвхтэй хайгаагүй байсан. Зураг 14 Тахир дутуу иргэдийн ажлын байр идэвхтэй хайж буй хугацаа 4-6 сар 3% 1-3 сар 6% 7-12 сар 5% 1-2 жил 6% 2-3 жил 3% 3-аас дээш жил 13% Ажлын байр хайгаагүй 64% Хөдөлмөр эрхлээгүй тахир дутуу иргэдийн 16 % буюу 1 143 нь нь өөрийн оршин суудаг дүүрэг/аймгийн ХЭА-д бүртгүүлсэн байв. 357 хүн л дүүрэг/аймгийн ХЭА-нд бүргүүлсэн бүртгэлээ тогтмол шинэчлэж байв50. 50 ХЭА хөдөлмөр эрхлээгүй иргэдэд ХЭА-нд бүргүүлснээс хойш сар болгон ажлын байр идэвхтэй хайж буй талаар бүртгэлийн сэргээлт хийлгэхийг зөвлөдөг. 33 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Зураг 15 Хөдөлмөр эрхлээгүй тахир дутуу иргэдийн дүүрэг/аймгийн ХЭА-д бүртэл ХЭА-д бүртгүүлсэн 11% ХЭА-д бүртгэлээ тогтмол шинэчлэдэг 5% ХЭА-д бүртгүүлээгүй 84% Тахир дутуу иргэд дүүрэг/аймгийн ХЭА-д бүртгүүлэх нь тэдний ажлын байр хайхад ямар нэгэн дэмжлэг болох боломжтой талаарх мэдээлэл дутмаг нь ХЭА-д бүртгүүлсэн тахир дутуу иргэдийн тоо харьцангүй бага байгаагын тайлбар юм. Засаг захиргааны үндсэн нэгж болох хороо/сумын нийгмийн ажилтан нар тахир дутуу иргэдэд энэ чиглэлийн мэдээлэл хүргэх талаар хангалтгүй ажиллаж байгааг ХЭА-д бүртгэлтэй буй тахир дутуу иргэдийн тоо харуулж байна. 34 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛ Боловсрол эзэмших нь хүний үндсэн эрхийн нэг юм. Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хуулинд51 хуульчилсны дагуу тахир дутуу иргэдэд бусдын адил боловсрол, мэргэжил эзэмших тэгш эрхтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг Монгол Улсын Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиудад тусгасан байдаг бөгөөд энэхүү хуулийн заалтууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үндсэн хоёр чиглэлээр боловсрол эзэмших боломжийг олгодог:ерөнхий боловсролын сургуульд бусад хүүхдүүдийн хамт; тусгай сургалттай ерөнхий боловсролын сургуульд. Тахир дутуу иргэдийн аж байдлын сайжруулах үндэсний хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ердийн ерөнхий боловсролын сургуульд эрүүл хүүхдүүдийн хамт (хүүхдийн эрүүл мэндийн байдал, бэрхшээлийн хэлбэртэй уялдуулан) интегралчлан суралцуулж боловсрол эзэмшүүлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудлын шийдвэрлэхэд баримтлах үндсэн шугам болсон52. 2003 оны байдлаар улсын болон хувийн нийт 686 ЕБС-д 40 000 орчим ямар нэгэн төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг байна53. “Хөгжлийн бэрхшээл”-ийг тодорхойлдог БСШУЯ-ын ашигладаг томъёолол нь НХХЯ, ЭМЯ-ын ашигладаг томъёололоос ялгаатай байдаг нь ҮСГ, БСШУЯ, НХХЯ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар тоон мэдээлэл зөрдөгийн гол шалтгаан юм54. Ердийн сургалттай ерөнхий болосролын сургуульд суралцах нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгэмших нөхцлийг олгодог давуу талтай боловч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн олонх нь өөрийн бэрхшээлээс шалтгаалан ЕБС-д суралцах боломжгүй байдаг. 2004 оны байдлаар БСШУЯ-ын мэдээгээр тусгай сургалттай сургуульд нийт 3 000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцаж байлаа. 51 Боловсролын тухай хууль 5 дугаар зүйл. Боловсролын үндсэн зарчим 5.1.Боловсролын үндсэн зарчим нь: 5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана; 5.1.4.иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох нөхцөлөөр хангана; 52 Засгийн газар, “Тахир дутуу иргэдийн аж байдлын сайжруулах үндэсний хөтөлбөр”, Улаанбаатар, 1998. 53 БСШУЯамны Бага дунд боловсролын газрын мэдээлэл 54 Б.Цэрэнханд, “Тахир дутуу иргэдийн нэг удаагийн бүртгэлийн (2004) урьдчилсан дүн” илтгэл, 2004 оны 10-р сарын 28 өдөр: “5-9 насны 2,14 мянган хүүхэд, 10-14 насны 3,58 мянган хүүхэд, 15-19 насны 6,29 мянган хүүхэд байлаа” 35 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Улаанбаатар хотод оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай сургалттай ерөнхий боловсролын сургуульд55 суралцан боловсрол эзэмших боломжтой байдаг боловч хөдөө, орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай сургалттай сургууль суралцах боломж хязгаарлагдмал байдаг байна. Тусгай сургалттай ерөнхий боловсролын сургуульд суралцах боломж тусгай сургаллтай сургууль, анги хөдөө орон нутагт байдаггүйтэй холбоотой56. Сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Улаанбаатар хотод байршилтай тусгай сургалттай сургуульд суралцах боломж, Нийгмийн халамжийн сангаас олгодог тусламж, хөнгөлөлтийн талаар57 мэдээлэл хомс байдаг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол эзэмшихэд бэрхшээл учруулж байгаа юм58. Тахир дутуу иргэдийн боловсролын төвшин Тахир дутуу иргэний боловсролын төвшин нь тухайн хүн хэдэн настайдаа тахир дутуу болсноос шууд хамаардаг байна. Олдмол шалтгаанаар хөдөлмөрийн чадвар нь хасагдсан иргэд бусад иргэдийн адил боловсрол эзэмшсэн байхад (“Хөдөлмөрийн зах зээлд тахир дутуу иргэдийн оролцоо” судалгаанд хамрагдсан олдмол шалтгаанаар тахир дутуу болсон нийт 5 998 иргэдийн 3778 буюу 63 % нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн) судалгаанд хамрагдсан нийт 1 895 төрөлхийн тахир дутуу иргэдийн зөвхөн 625 буюу 33 % нь л бүрэн дунд болон түүнээс дээш төвшингийн боловсрол эзэмшжээ. Судалгаанд хамрагдсан олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэдийн 780 буюу 13 % нь “боловсролгүй”, “бага” боловсролтой байхад төрөлхийн тахир дутуу иргэдийн 777 хүн буюу 41 % нь “боловсролгүй”, “бага боловсролтой” байсан59. Зураг 16 Олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэдийн боловсрол (төвшингөөр) Бага 6% Боловсролгүй 7% Дээд 12% Ту сгай мэргэжлийн ду нд 15% Ердийн бүрэн ду нд 36% Ердийн бүрэн бу с ду нд 24% 55 Улаанбаатар хотын 25, 29, 70, 63, 55 –р сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай сургалт явуулдаг 56 Английн Хүүхдийг ивээх сангын санхүүгийн туслалцаатайгаар ХБХЭЭХ 2003 оноос эхлэн Дорнод аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан Чойбалсан хотын 1-р ЕБС-д бага анги нээн туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн. 57Нийгмийн халамжийн тухай хууль 25.1.7.тусгай сургуульд орон нутгаас ирж суралцдаг хараагүй, хэлгүй, дүлий сурагчийн анх ирэх болон амралтаараа орон нутагтаа буцах, ирэх, сургуулиа төгсөөд буцах унааны зардлыг олгоно; 58 “МЭ Консалтинг”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүдийн нийгмийн байдлын судалгаа”, Улаанбаатар, 2003 59 Б.Цэрэнханд “Тахир дутуу иргэдийн нэг удаагийн бүртгэлийн (2004) урьдчилсан дүн”:”.... нйит тахир дутуу хүний 40,2 % нь “боловсролгүй”, “бага боловсролтой”. 36 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Зураг 17 Төрөлхийн тахир дутуу иргэдийн боловсрол (төвшингөөр) Дээд 4% Ту сгай мэргэжлийн дунд 6% Ердийн бүрэн дунд 17% Ту сгай су ргалттай бүрэн ду нд 6% Ердийн бүрэн бу с дунд 18% Ту сгай су ргалттай бүрэн бу с дунд 8% Бага 15% Боловсролгүй 26% Төрөлхийн тахир дутуу иргэдийн боловсролын төвшин нь олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэдийнхээс доогуур байгаад дараах хүчин зүйл нөлөөлдөг байна. Үүнд: • Тахир дутуу иргэдийн боловсролын төвшин нь тухайн хүн хэдэн настайдаа тахир дутуу болсноос хамаардаг (олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэд тахир дутуу болохоосоо өмнө эрүүл хүмүүсийн адил боловсрол эзэмшдэг байхад төрөлхийн тахир дутуу иргэдийн боловсрох боломж эхнээсээ тодорхой байдлаар хязгаарлагдмал байдаг); • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд жирийн, тусгай сургалттай ерөнхий боловсролын сургуульд суралцах тогтолцоо бүрдээгүй (хөдөө, орон нутагт илүүтэй нөлөөлдөг). Судалгаанд хамрагдсан тахир дутуу иргэдийн боловсрол эзэмшссэн байдалд тухайн хүн Улаанбаатар хотод эсвэл хөдөө, орон нутагт оршин суудаг нь шууд нөлөөлж байлаа60. Улаанбаатар хотод оршин суудаг нийт 7 206 тахир дутуу иргэдээс 800 хүн (Улаанбаатар хотод оршин суудаг тахир дутуу иргэдийн 11,1%) огт боловсрол эзэмшээгүй, 557 хүн (Улаанбаатар хотод оршин суудаг нийт тахир дутуу иргэдийн 7,3 %) бага боловсрол эзэмшсэн байлаа. Хөдөө, орон нутагт оршин суудаг нийт 687 тахир дутуу иргэдийн 95 хүн буюу 13,8 % нь огт боловсрол эзэмшээгүй, 77 хүн буюу 11,2 % бага боловсролтой байлаа. Хөдөө, орон нутагт оршин суудаг тахир дутуу иргэдийн боловсролын төвшин доогуур байгаа нь дараах шалтгаанаас үүдэлтэй: • Хөдөө, орон нутагт тусгай сургалттай сургууль байхгүй; • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх тухайн хүүхдүүдийг тусгай сургалттай сургуульд суралцаж болох талаар мэдлэг, мэдээлэл дутмаг; • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх нь хүүхдээ ялгаварлан гадуурхахаас хамгаалах үүднээс сургуульд суралцуулах сонирхолгүй: 60 8-18 настайдаа амьдарч байсан байршил 37 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурлагын төвшин ихээхэн доогуур байдаг61 нь ЕБС- ийн багшийн ажлын дүгнэлтэнд шууд нөлөөлдөг тул багш, сурган хүмүүжүүлэгчийн талаас ХБХ-ийг ялгаварлан гадуурхах явдал гархын шалтгаан болдог; • Хөдөө, орон нутагт хүүхдийн суралцах боломжийг тодорхойлж, дүгнэлт хийж буй мэргэжилтний мэдлэг, чадвар хангалтгүй, дүгнэлт хийх аргачлал хоцрогдсон байдаг; • Орон нутгийн (сумын) нийгмийн ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай сургалттай сургуульд суралцах боломжийн талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй, хуульд заасан хөнгөлөлт, тусламжийг үзүүлдэггүй; • Бүх төвшингийн сургуульд тэргэнцэртэй хүүхэд/хүн нэвтрэх боломжгүй. Тахир дутуу ирдэдийн мэргэжил эзэмшсэн байдал Тахир дутуу иргэдийн мэргэжил эзэмшссэн байдалд тахир дутуу иргэдийн боловсрол эзэмшихэд нөлөөлдөг хүчин зүйлс мөн нөлөөлдөг байна. Төрөлхийн тахир дутуу иргэдэд боловсрол эзэмших боломж нь хязгаарлагдмал байдгийн зэрэгцээ тэдэнд мэргэжил эзэмших мөн хүндрэлтэй байна. Судалгаанд хамрагдсан нийт 17 83 төрөлхийн тахир дутуу иргэдийн 392 буюу 22% нь л ямар нэгэн мэргэжил эзэмшсэн байлаа. Зураг 18 Төрөлхийн тахир дутуу иргэдийн мэргэжил эзэмшсэн байдал Мэргэжил эзэмшсэн 22% Мэргэжил эзэмшээгүй 78% 61 ХБХ-ийн сурлагыг дүгнэхэд бусад хүүхдийн сурлагыг дүгнэдэг загварыг ашигладаг 38 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Олдмол шалтгаанаар тахир дутуу болсон нийт 5 956 тахир дутуу иргэний 3 157 буюу 53 % нь ямар нэгэн мэргэжил эзэмшсэн байжээ. Олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэд гол төлөв эрүүл мэндийн бэрхшээлтэй болохоосоо өмнө мэргэжил эзэмшсэн байв. Зураг 19 Олдмол шалтгаанаар дахир дутуу болсон иргэдийн мэргэжил эзэмшсэн байдал Мэргэжил эзэмшсэн 53% Мэргэжил эзэмшээгүй 47% Судалгаанд хамрагдсан олдмол шалтгаанаар тахир дутуу болсон 16-17 насны 77 иргэний 6 буюу 4,6 %;18-29 насны 897 иргэдийн 237 буюу 26,4 %; 30-39 насны 1 343 иргэдийн 698 буюу 51,9 %; 40-49 насны 2 118 иргэдийн 1314 буюу 62,0 %; 50-59 насны 1 266 иргэдийн 836 буюу 66,0 %; 60-65 насны 255 иргэдийн 128 буюу 50,2 % нь ямар нэгэн мэргэжил эзэмшсэн байлаа. Зураг 20 Олдмол шалтгаанаар тахир дутуу болсон иргэдийн мэргэжил эзэмшсэн байдал (насаар) 0 10 20 30 40 50 60 70 16-17 насны 18-29 насны 30-39 насны 40-49 насны 50-59 насны 60-65 насны Тахир дутуу иргэдэд мэргэжил эзэмшихэд дараах бэрхшээлүүд тулгардаг байна: • Тахир дутуу (ялангуяа төрөлхийн тахир дутуу) иргэдийн дунд мэргэжил эзэмшиж, ямар нэгэн хөдөлмөр эрхлэх сонирхол хязгаарлагдмал, бэлэнчлэх сэтгэлгээ өргөнөөр дэлгэрсэн; • Тахир дутуу иргэдэд хаана, ямар журмаар, хэний санхүүжилтээр өөрийн бэрхшээлд тохирсон мэргэжил эзэмших талаар мэдлэг, мэдээлэл дутмаг; 39 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН • Тахир дутуу иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтын байгууллагын хүчин чадал, боловсон хүчний чадвар, боловсрол, тусгай техник тоноглол хангалтгүй; • “Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжиж эхэлснээс хойш төсөл хэрэгжиж буй дүүрэг, аймгуудад тахир дутуу иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалттай холбогдох санхүүгийн болон зохион байгуулалтын асуудлыг дүүргийн/аймгийн ХЭА-ын мэргэжилтэн нар ТДИХЭНТ-д шилжүүлэх тогтолцоо үүссэн62; • Сургалтын байгууллагууд руу тэргэнцэртэй хүн нэвтрэх боломж хязгаарлагдмал; • Улаанбаатар хот болон бусад нийтийн тээвэртэй хот суурин газар тэргэнцэртэй хүн нийтийн хөсгөөр зорчих боломжгүй; • Хөдөө, орон нутагт тахир дутуу иргэдэд мэргэжил олгох тусгай сургалттай, мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан сургалтын байгууллага байдаггүй63. Нийт судалгаанд хамрагдсан тахир дутуу иргэдийн 4,4 % буюу 338 хүн мэргэжлийн чиг баримжаа авах, ур чадвараа дээшлүүлэх сургалтанд хамрагджээ. Тэдний 74 буюу 21,9 % нь суралцсан мэргэжлээрээ судалгааны мэдээлэл цуглуулах үед хөдөлмөр эрхэлж байв. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 375 буюу 4,9 % нь “ямар нэгэн мэргэжлийн сургалтанд” суралцах сонирхолтой байсан. Тахир дутуу иргэдийн суралцах мэргэжлийн талаар дүүрэг/аймгийн ХЭА-ын сургалт хариуцсан мэргэжилтнүүд тухайн хүний сонирхол, бэрхшээлийн хэлбэр, хүндрэл, хөдөлмөрийн чөлөөт зах зээл дээрх тухайн мэргэжлийн ажилтны эрэлт хэрэгцээ, сургалтын байгууллагад (цаашид хөдөлмөр эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад) нэвтрэх дэд бүтэц зэрэг асуудлуудыг цогц байдлаар дүгнэж зөвлөгөө өгөх шаардлагатай байна. Одоогоор дүүрэг/аймгийн ХЭА-ын сургалт хариуцсан мэргэжилтнүүд дээрх асуудлуудыг тэр болгон анхаарч зөвлөдөггүй нь тахир дутуу иргэд суралцаж эхэлсэн сургалтын дамжаагаа дүүргэхгүй, суралцаж мэргэжилтэй болсны дараа хөдөлмөр эрхлэхгүйд (ажлын байр олддоггүй, ажлын байрандаа хүрч чаддаггүй зэрэг шалтгаанаар) хүргэж байгаа юм. Тахир дутуу иргэний мэргэжил эзэмших сургалтыг тухайн хүний эрүүл мэндийн байдал, бэрхшээлийн хэлбэр, чадварыг харгалзан сургалтын ганцаарчилсан хөтөлбөрийн боловсруулж явуулах шаардлагатай болно. 62 ТДИХЭНТ дуусахад төсөл хэрэгжиж байсан дүүрэг/аймгуудад тухайн дүүрэг/аймгийн ХЭА бие даан тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй болох эрсдэлтэй. 63 “Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төв” нь Монгол Улсад тахир дутуу иргэдэд мэргэжил олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай тоноглолоор тоноглогдсон, мэргэжлийн боловсон хүчинтэй ганц байгууллага. 40 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Зураг 21 Мэргэжлийн сургалтанд суралцах сонирхолтой тахир дутуу иргэдийн сонирхож буй чиглэл 64 Мэргэжлийн чиг баримжаа 19% Мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх 74% Ту сгай хэрэгцээний 7% Хувиараа бизнес эрхлэх сонирхолтой тахир дутуу иргэдэд зах зээлийн судалгаа хийх аргачлал, санхүүгийн бүртгэл, тайлан хөтлөх, боловсруулах мэдлэг, менежмент, маркетингийн анхан шатны мэдлэг олгох сургалт зайлшгүй шаардлагатай нь хувиараа бизнес эрхлэх оролдлого хийн дампуурсан тахир дутуу иргэд цөөнгүй байгаагаар батлагдаж байна. 64 Тусгай хэрэгцээний сургалт: Брайлийн цагаан толгой, дохионы хэл, бичиг үсэг тайлах 41 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН НЭВТРЭХ БОЛОМЖ, ДЭД БҮТЭЦ Тахир дутуу иргэдийн нэвтрэх боломж, тэдний зорчих, суралцах, хөдөлмөр эрхлэх, мэдээлэл авах дэд бүтцийн асуудал одоогийн байдлаар бүр мөсөн орхигдсон асуудлуудын нэг байна. Монгол Улсын Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хуулинд65 тахир дутуу иргэдийн нэвтрэх боломжийг бүрдүүлэх талаар заасан боловч энэхүү заалт нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байна. Тахир дутуу иргэдийн амьдралын төвшин, чанарыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэдэнд зориулсан дэд бүтэц бүрдүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Энэхүү онцлог дэд бүтцийг бүрдүүлэхийн тулд юуны өмнө хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулан хуульчлан зохицуулах нь оновчтой болно. Тахир дутуу иргэдэд шаардагдах дэд бүтцийг бүрдүүлэхэд цогц төлөвлөлтийн зарчмыг (design for all) баримтлах (тусгай хэрэгцээтэй иргэдтэй холбоотой байж болох бүхий л шийдвэр, зохицуулалт, төлөвлөлтийг тахир дутуу иргэдийн шаардлагыг хангаж буй талаас дүгнэж, шаардлагатай бол өөрчлөлт оруулах) нь оновчтой байдаг66. Тахир дутуу иргэдийн нэвтрэх боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаа нь үндсэн хоёр чиглэлээс бүрддэг: • баригдсан барилга байгууламжийг нэвтрэх боломжтой болгох; • шинээр баригдаж буй барилга байгууламжийг нэвтрэх боломжтойгоор төлөвлөж, барих. 2003 онд Дэд бүтцийн сайдын 2003 оны 12-р сарын 18-ын өдрийн 252 тоот тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “ОЛОН НИЙТ ИРГЭНИЙ БАРИЛГА” норм дүрэм67 нь тахир дутуу иргэдэд таатай дэд бүтэц бүрдүүлэх анхны алхам болсон билээ. 2004 оны 3-р сарын 15-аас мөрдөж эхэлсэн “ТАХИР ДУТУУ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН НОРМАЛЬ БД 31-101-04” нь шинээр барих, хэсэгчлэн өргөтгөл хийх, байгууллагуудыг өөрчлөн шинэчлэх, хотын орон зайг шинэчлэх, өөрчлөх, тахир дутуу хүмүүст зориулж өрөө тасалгааг тоноглох, тоног төхөөрөмж суурилуулах зэрэг барилгын ажлуудыг тахир дутуу иргэдийн онцгой шаардлагыг хангах үүднээс мөрдөх удирдамж болсон68. Барилгын зураг, төсөл болон баригдсан барилга нэвтрэх боломжийг шаардлагыг хангасан байдлыг тахир дутуу иргэдийн нэвтрэх чиглэлээр мэргэшсэн УМХГ-ын улсын байцаагч нар шалгаж, зөвшөөрөл олгох нь оновчтой байх болно. Үүний зэрэгцээ барилгын зураг төсөл боловсруулдаг, барилгын ажлыг гүйцэтгэдэг компани, архитекторч, инженерүүдэд тахир дутуу иргэдийн хэрэгцээ, тэдэнд шаардагдах дэд бүтцийг талаархи мэдээ мэдээллийг хүргэх нь зүйтэй болно. 65 Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн 12-ын 3-д “... хүн ам олноор зорчиж цуглардаг үйлчилгээ, үзвэрийн газар, гүүр болон утсан харилцааны хэрэгсэл тахир дутуу хүн зорчих, биеэ авч явахад зохицсон байх бөгөөд тэдгээрийн нэр утсан харилцааны хэрэгсэл байрлах цэгийн жагсаалтыг сум дүүргийн засаг дарга батална”. 66 2001 оноос мөрдөгдөж буй “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм БНбД 31-01-01” нь design for all зарчмын шаарлагыг хангаагүй 67 ДБЯ, “Олон нийтийн барилга БНбД-31-03-03” , Улаанбаатар, 2003 68 Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар “Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн нормаль БД 31-101-04”, Улаанбаатар, 2004 42 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Тахир дутуу иргэдийн олон нийт иргэний барилгад нэвтрэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр дараахи арга хэмжээг авах нь зохистой байх болно: • Засаг захиргаа, олон нийт иргэний барилгын69: o Сургалт хүмүүжил, соёл гэгээрэл, үзвэрийн барилга; o Шинжлэх ухаан, олон нийт, аж ахуйн барилга; o Эмнэлэг, амралт сувилал, спортын барилга; o Худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний барилга; o Тээвэр холбооны барилга; o Олон зориулалттай барилга өрөө тасалгааны нэвтрэх боломжийг тодруулах, нэвтрэх боломжийн дэд бүтцийг бүрдүүлэх санхүүгийн зардлын төсвийг тодруулах шаардлагатай); • Судалгааг үндэслэн засаг захиргаа, олон нийт иргэний барилга байгууламжийг тахир дутуу иргэдэд нэвтрэх боломжтой болгох хөтөлбөр боловсруулах; • Хөтөлбөрийн хэрэгжилтыг орон нутгийн (дүүрэг/аймгын) Засаг дарга, хөтөлбөрийн биелэлтийн хяналтыг УМХГ-т тус тус хариуцуулан хэрэгжүүлэх. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийг бүрдүүлэх зардлыг тухайн засаг захиргаа, олон нийт иргэний барилга, байгууламжийн эздийн санхүүжилтээр гүйцэтгэгдэнэ70. Орон нутгийн Засаг захиргааны эзэмшилд буй барилга, байгууламжинд шаардагдах өөрчлөлтөд оруулах санхүүжилтийн тодорхой хувийг Монгол Улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай болно. Нэвтрэх боломжийн нэгэн салшгүй хэсэг нь тээврийн асуудал юм. Одоогоор Улаанбаатар хотод тэргэнцэртэй хүнд зориулсан нийтийн хөсөг байхгүй байгаа нь тахир дутуу иргэдийн боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд оролцох боломжийг хязгаарлаж буй нэгэн хүчин зүйлс болж байна71. Тахир дутуу иргэд нийтийн хөсгөөр зорчих боломжийг бүрдүүлэхын тулд юуны өмнө тусгай тоноглосон72 автобус, микроавтобусын шугам шинээр нэвтрүүлэх юм. Шинээр нэвтрүүлэх шугамын зардлыг тухайн орон нутгийн засаг захиргаа санхүүжүүлэх бөгөөд тусгай тоноглолтой тээврийн хэрэгсэлийн үнэ өртөг харьцангуй өндөр байдаг тул ижил оврын жирийн тээврийн хэрэгсэл ба тусгай тоноглолтой тээврийн хэрэгсэлийн худалдан авах үнийн зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай болно. Хараагүй/сул хараатай иргэдийн зорчих аюулгүй байдлыг бүрдүүлэхэд замын явган хүний гарцын гэрлэн дохиог дуут дохиотой болгох асуудал юм. 2002-2004 онд хэрэгжиж буй Улаанбаатар хотын гудамж замын гэрлэн дохио солих хөтөлбөрийн хүрээнд шинээр суурилагдаж буй явган хүнд зориулсан гэрлэн дохио дуут дохиогүй байгаа нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ЗЦГ тахир дутуу иргэдэд шаардагдах дэд бүтцийн талаар мэдлэг дутмаг байгаагын тод жишээ юм. 69 ДБЯ, “Олон нийтийн барилга БНбД-31-03-03” , Улаанбаатар, 2003 70 Энэ аргачлалаар тахир дутуу иргэдийн нэвтрэх боломжийг АНУ, Унгар Улсад хэрэгжүүлсэн. 71 Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар “Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн нормаль БД 31-101-04”, Улаанбаатар, 2004 –т тахир дутуу иргэдэд зориулж техникийн хэрэгсэлийг тоноглох нормыг тогтоосон. 72 Европын холбоонд EU 2001/85/ES стандартыг ашигладаг. 43 “МЭ КОНСАЛТИНГ” ХХК “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУДАЛГААНЫ ТАЙЛАН МТЗ-ын Улаанбаатар хотын болон бусад өртөөгөөр тахир дутуу иргэд үйлчлүүлэх боломжийг МТЗ өөрийн санхүүжүүлэлтээр шаардагдах дэд бүцтийг “Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн нормаль БД 31-101-04”-ийг ашиглан бүрдүүлэх нь тахир дутуу иргэд төмөр замын өртөөтэй хөдөө орон нутагт зорчих боломжийг хангах болно. Тахир дутуу иргэдэд шаардагдах дэд бүтцийг бүрдүүлэх ажлын нэг хэсэг нь тэдний мэдээлэл авах эрхийг бүрдүүлэх асуудал юм. Иргэдийн мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлснээр тахир дутуу иргэдийн сэтгэл зүйн байдал, амьдралын чанар нэмэгдээд зогсохгүй тэдний хөдөлмөр эрхлэлт, бие даах чадвар сайжрах болно. Тахир дутуу иргэдийн мэдээлэл авах боломжийг сайжруулахад мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг өргөнөөр ашиглах шаардлагатай. Үүнд: • Тахир дутуу иргэдэд интернет ашиглах мэдлэг, боловсрол олгох; • Тахир дутуу иргэдэд интернет ашиглах дэд бүтэц бүрдүүлэх (компьютер, утасны шугам, интернетийн үйлчилгээний эрх үнэ төлбөргүй/хөнгөлттэй үнээр олгох/түгээх); • Интернет ашиглан ажлын байр олох боломжийг нэмэгдүүлэх; • Интернет ашиглан гэртээ хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх; • УИХ-ын боловсруулж буй „Олон нийтийн радио телевизийн тухай хууль”-нд сонсголгүй хүн олон нийтийн телевизээр мэдээлэл авах боломжийг хуульчлан оруулах; • Төрийн байгууллагуудын веб хуудсуудыг (blind friendly web) хараагүй/сул хараатай иргэд ашиглаж боломжийг бүрдүүлэх73; • МЦХ ХК-ийн ашиглаж буй нийтийн хэрэглээний телефон утсыг тахир дутуу иргэд ашиглах нөхцлийг бүрдүүлэх хууль, эрх зүйн орчин, стандартыг боловсруулж хэрэгжүүлэх; • Электрон гарын үсэг ашиглах хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд хараагүй/сул хараатай иргэд электрон гарын үсэг ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэх. Тахир дутуу иргэдийн мэдээлэлд хүрэх дэд бүтцийг бүрдүүлэх санхүүжилт нь улсын төсөв, нийгмийн даатгалын сангаас санхүүжигдэх шаардлагатай болно. Иргэдийн мэдээлэл авах эрхийг бүрдүүлэх явдлыг нэг хэсэг нь төрийн бүх төвшингийн үйлчилгээний ажилтан нарын тахир дутуу иргэдтэй харьцах чадвар, мэдлэгийн асуудал юм. Энэхүү судалгаагаар 8 хүн “төрийн үйлчилгээний ажилтан нар тэднийг ялгаварлан гадуурхаж, зохисгүй харьцдаг“ гэж дүгнэсэн. Иймээс бүх төвшингийн төрийн үйлчилгээний ажилчдын тахир дутуу иргэдтэй холбогдох хууль, эрх зүйн орчны, тахир дутуу иргэдтэй харьцах харьцааны онцлогын талаарх мэдлэг олгох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. 73 http://www.european-agency.org/cgi-bin/parser.pl/0005/www.european-agency.org/sneinfodesk/index.html үзнэ үү 44